Төрийн өмчит компанийн ахисан түвшний
/гэрчилгээ сунгах онлайн сургалт/


Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглалд олон улсын сайн туршлага, зарчмыг нэвтрүүлэх, ТУЗ-ийн мэргэжлийн ур чадварыг тасралтгүй сайжруулж байх зорилгоор Компанийн засаглалын ахисан түвшний сургалтыг Азийн сан, Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар болон Компанийн Засаглалын Хөгжлийн Төв хамтран 2019 оны 12 сарын 04-өөс 12 сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд энэхүү ахисан түвшний сургалтанд ТУЗ-ийн гишүүд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нар, Гүйцэтгэх удирдлагууд гээд нийт 500 хүн хамрагдсан.


Сургалтанд хамрагдсан оролцогчид шалгалт өгч, ахисан түвшний гэрчилгээ авснаар цаашид Төрийн өмчит компаниудын ТУЗ-д сонгогдон ажиллахад засаглалын мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн нэг гол үзүүлэлт болж үнэлэгдэж байна.


2019 онд зохион байгуулсан Компанийн засаглалын ахисан түвшний гэрчилгээний хугацаа дууссантай холбогдуулан ТӨК-ийн ахисан түвшний ГЭРЧИЛГЭЭ СУНГАХ сургалтыг зохион байгуулах гэж байна.


Сургалтанд хэн хамрагдах вэ?
  1. 2019 онд ТӨК-ийн ахисан түвшний сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан, гэрчилгээний хугацаа дууссан оролцогчид;

  2. ТӨК-ийн ахисан түвшний сургалтанд хамрагдаж гэрчилгээ аваагүй төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нар, гүйцэтгэх захирлууд, цаашид ТУЗ-д ажиллах сонирхолтой нэр дэвшигчид болон бусад ахисан түвшний гэрчилгээ авах сонирхолтой оролцогчид /Анхан шатны гэрчилгээт сургалтанд хамрагдсан байх шаардлагатай/

Хэзээ: 2022 оны 10 сарын 14

Хаана: Онлайнаар

Төлбөр: 550,000₮

Сургалтын гэрчилгээг файл хэлбэрээр илгээхээс гадна эх хувийг баталгаат шуудангаар илгээнэ.
Компани, ААН-үүд өөрийн байгууллага дээр сургалт авах боломжтой.

Бүртгэл дуусах хугацаа: 2022 оны 10 сарын 12

Гэрчилгээ сунгах сургалтын бүртгэл


Бүртгүүлэх
Анх удаа сургалтанд хамрагдаж байгаа бол


Бүртгүүлэх
CGDC Mongolia Diploma
 
 

Бидэнтэй холбоо барих


Утас: 7000 8084, 99105111, 88978179
Факс:7000 8084
E-mail: info@cgdc.org.mn

Бидний хаяг


СЭЗИС-ийн хичээлийн C корпус, C-1105 тоот өрөө,
Энхтайвны өргөн чөлөө 5, 113381 Улаанбаатар

Social media