Түвшинтөрийн ЦЭНД-АЮУШ (Ph.D)

Гүйцэтгэх захирал, Компанийн Засаглалын Хөгжлийн Төв

Т.Цэнд-Аюуш нь Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийг анхлан байгуулах үеэс ажиллаж эхэлсэн бөгөөд 2015 оноос тус Төвийн Гүйцэтгэх Захирлаар томилогдон ажиллаж байгаа. Компанийн засаглалын чиглэлээр судалгааны ажил хийж, 2012 онд Докторын зэрэг хамгаалсан. “Компанийн засаглал” сурах бичгийг ОУСК-ийн санхүүжилттэйгээр 2010 онд бичиж, хэвлүүлсэн.

Т.Цэнд-Аюуш нь СЭЗДС-д Компанийн Засаглалын хичээлийг Магистерын ангийн оюутнуудад заадаг бөгөөд энэ чиглэлээр судалгаа, үнэлгээ, зөвлөгөө өгч ажилладаг профессор юм. 2006-2008 оны хооронд СЭЗДС-ийн дэргэд байдаг Зөвлөгөө Өгөх Төвийн Захирлаар ажиллаж байсан.

Т.Цэнд-Аюуш нь Мэдээлэл Холбоо Сүлжээ ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүн, СЭЗДС-ийн ТУЗ-ийн НБД-аар ажилладаг. Хувь хүний хөгжлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Амжилтын Хөтөч” ТББ-ийн тэргүүнээр 2004 оноос хойш ажиллаж байгаа.
   
 

Бидэнтэй холбоо барих


Утас: 7000 8084, 99105111, 88978179
Факс:7000 8084
E-mail: info@cgdc.org.mn

Бидний хаяг


СЭЗДС-ийн хичээлийн C корпус, C-1105 тоот өрөө,
Энхтайвны өргөн чөлөө 5, 113381 Улаанбаатар

Social media