Эрэндоогийн Оюунбилэг

Зөвлөх, Баянзүрх Консалтинг ЗБН

Э. Оюунбилэг нь Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC)-ийн Компанийн засаглалын төслийн зөвлөхөөр ажиллаж байна. Тэрээр мөн хувийн хэвшлийн болон төрийн байгууллагуудад компанийн засаглал, эрсдэл, комплайенс зэрэг асуудлаар зөвлөгөө өгөх, сургах үйлчилгээ үзүүлж байна. Мөн Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

Э. Оюунбилэг нь 2001-2013 онуудад Монголын тэргүүний арилжааны банк болох Хаан банкинд амжилттай ажилласан туршлагатай. Хаан банкинд ажиллахдаа гүйцэтгэх удирдлагын багийн гишүүний хувьд хууль эрх зүй, хүний нөөц, компанийн засаглал, захиргаа аж ахуй, төслийн удирдлага зэрэг асуудлыг хариуцаж байсан. Банкинд орохоос өмнө НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, АНУ-ын ОУХА болон Монгол улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг олон улсын болон дотоодын байгууллагуудад ажилласан.

Э. Оюунбилэг нь 1986 онд Ленинград хотын Улсын Их Сургуулийн Олон улсын эдийн засгийн харилцаа, 2006 онд СЭЗДС, Хандонг Глобал Их Сургуулийн хамтарсан MBA хөтөлбөр, 2007 онд АНУ-ын Банкны Холбооны дэргэдэх Стонер Банкны удирдлагын дээд сургуулийг тус тус төгссөн.
   
 

Бидэнтэй холбоо барих


Утас: 7000 8084, 99105111, 88978179
Факс:7000 8084
E-mail: info@cgdc.org.mn

Бидний хаяг


СЭЗДС-ийн хичээлийн C корпус, C-1105 тоот өрөө,
Энхтайвны өргөн чөлөө 5, 113381 Улаанбаатар

Social media