Дамдинжавын Нармандах

Зөвлөх, МАОЭХ

Д. Нармандах нь 2013 оноос Монголын ажил олгогч эздийн холбооны Ерөнхийлөгчийн зөвлөх, Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

Д. Нармандах нь 1978-1985 онуудад Хөдөлмөр, нийгмийн халамжийн эдийн засагч, 1985-1987 онуудад Хөдөлмөр, нийгмийн халамжийн хорооны ажлын зохион байгуулалт, хэмжил төвийн захирал, 1987-1988 онуудад Эдийн засгийн хэлтсийн дарга, 1988-1990 онуудад Хэлтсийн дарга, 1990 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын эдийн засагч, 1990-1992 онуудад Монголын үйлдвэрчний эвлэлийн Ерөнхий эдийн засагч, 1992-2004 онуудад Монголын үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Дэд ерөнхийлөгч, 2004-2005 онуудад бие даасан судлаач, 2005-2013 онуудад Монголын Ажил Олгогч Эздийн Холбооны Тэргүүнээр тус тус ажиллаж байсан.

Д. Нармандах нь 1973-1978 онд ОХУ-ын Эрхүү хотын Уул уурхайн инженер-эдийн засагч, 1999 онд Улсын Их Сургуулийн магистраар тус тус төгссөн.
   
 

Бидэнтэй холбоо барих


Утас: 7000 8084, 99105111, 88978179
Факс:7000 8084
E-mail: info@cgdc.org.mn

Бидний хаяг


СЭЗДС-ийн хичээлийн C корпус, C-1105 тоот өрөө,
Энхтайвны өргөн чөлөө 5, 113381 Улаанбаатар

Social media