|
|
|
Яагаад элсэх ёстой??
- Мэргэжлийн, итгэлтэй зөвлөх: Гишүүнчлэлийн эрхээрээ тодорхой чиглэлээр, тодорхой хугацааны хүрээнд зөвлөхүүдээс үнэгүй зөвлөгөө авах эрх
- Олон улсын түвшинд бэлтгэгдэсэн багш нар: IFC, CGForum, USAID зэрэг байгууллагуудын Компанийн Засаглалын мэргэшсэн багш бэлтгэх сургалтуудыг бүрэн дүүргэсэн мэргэжлийн багш нартай холбогдох
- Найдвартай мэдээллүүд: Мэргэжлийн өндөр түвшний, хамгийн шинэлэг мэдээллүүдийг гишүүнчлэлийн эрхийн хүрээнд үнэгүй болон хөнгөлөлтэй үнээр авах эрх
- Хараат бус гишүүний сан: Монголын анхны мэргэшсэн хараат бус гишүүдийн мэдээллийн санг ашиглах, хувь гишүүд энэ санд мэдээллээ оруулснаар хараат бус гишүүнээр өөрийгөө нэр дэвшүүлэх боломж
- ТУЗ-ийн Нарийн бичгийн даргын сан: Монголын анхны мэргэшсэн ТУЗ-ийн Нарийн Бичгийн Даргын мэдээллийн санг ашиглах, хувь гишүүд өөрсдийн мэдээллийг оруулснаар өөрийгөө нэр дэвшүүлэх боломж
- ТУЗ-ийн гишүүний сан: ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийн санг ашиглах, хувь гишүүд өөрсдийн мэдээллийг оруулж, ТУЗ-ийн гишүүнд өөрийгөө нэр дэвшүүлэх боломж
- Хөнгөлөлт: Гишүүнчлэлийг дагаж ирдэг үйлчилгээ, сургалтын 20%-ийн хөнгөлөлт
- Мэдээлэл: Сар тутмын сэтгүүл, мэргэжлийн зөвлөгөө, судалгааны танилцуулга, компанийн засаглалын чиглэлээр зохион байгуулагдаж буй үйл ажиллагааны зар, мэдээ, урилга
- Харилцаа холбоо: Мэргэжлийн холбоодод элсэх боломж, компанийн засаглалын түвшний харилцаа холбоог хөгжүүлэх боломж
- Бизнесийн бүх төрлийн сургалт: Байгуулага дээрээ авч болох компанийн засаглалын болон стратеги, хүний нөөц, маркетинг, санхүү, нягтлан бодох бүртгэл, бизнесийн эрхзүйн сургалт, судалгааны захиалга, үйлчилгээний мэдээлэл, хөнгөлөлт, урамшуулал
|
|
|
|