НҮҮР ХУУДАС      |      ENGLISH  
   

Хэлэлцүүлгүүд


  1. CGDC нь IFC-тай хамтран “Хямралын үед ТУЗ хэрхэн ажиллах вэ?” сэдэвт семинарыг 2010 оны 01 сарын 29-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү семинарт монголын тэргүүлэх компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагууд оролцлоо.




  2. CGDC нь Германы GIZ-тай хамтран “CSR and Sustainable Economic Development”бага хурлыг 2011 оны 9 сард зохион байгууллаа. Энэхүү бага хуралд 150 гаруй төлөөлөгчид оролцлоо.

  3. CGDC нь IFC болон Санхүүгийн Зохицуулах хороотой хамтран “Компанийн шинэчлэн батлагдсан хууль ба Компанийн засаглал” сэдэвт бага хурлыг 2011 оны 11 сарын 30-д зохион байгуулав. Бага хуралд бизнесийн эрхзүйчид, хуульчид, ТУЗ-ийн гишүүд, захирлууд болон засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллагуудын удирдлагууд гээд нийт 160 гаруй төлөөлөгчид оролцов.






  4. Компанийн тухай хуулийн хэлэлцүүлгийг IFC-тай хамтран 2012 оны 2 сарын 2-нд болон 2012 оны 03 сарын 20-нд мэргэжлийн хуульчид, бизнесийн эрхзүйчдийн хүрээнд дугуй ширээний хэлэлцүүлэг хэлбэрээр дахин 2 удаа зохион байгуулав.

  5. Компанийн Засаглалын Хөгжлийн Төв, Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Биржтэй хамтран “ Монголын компанийн засаглал: Боломжууд ба тулгарч буй бэрхшээлүүд” сэдэвт хэлэлцүүлэг семинарыг 2012 оны 10 сарын 9-ний өдөр Кемпинский Хаан Палас зочид буудалд зохион байгууллаа.










  6. Монголын Хөрөнгийн Бирж, Мандал даатгал хамтран Компанийн шинэ хуулийн талаарх семинарыг 2012 оны 10 сарын 10-ны өдөр зохион байгуулсан.








  7. Олон Улсын Санхүүгийн Корпораци, Санхүүгийн Зохицуулах Хороо, Компанийн Засаглалын Хөгжлийн Төв хамтран Монголын Хөрөнгийн Биржийн Топ 20 компанийн Засаглалын үнэлгээг 2013 оны 2 сараас 2013 оны 11 сар хүртэл хийв. Үнэлгээний багт: Anne Molyneux (Ph.D, Олон улсын зөвлөх), Т.Цэнд-Аюуш (Ph.D, Үндэсний зөвлөх), Anar Aliyev (Олон улсын зөвлөх), Э. Оюунбилэг (Үндэсний зөвлөх), Ж.Үнэнбат (Үндэсний зөвлөх), Д.Ганбаяр (Үндэсний зөвлөх), Ц.Золзаяа (Үндэсний зөвлөх), Б.Гэрээдэй (Үндэсний зөвлөх) нар ажиллав. Үнэлгээний тайлангийн хэвлэлийн бага хурлыг 2013 оны 11 дүгээр сарын 21-нд Кемпинский Хаан палас зочид буудалд зохион байгууллаа.


 
 

Бидэнтэй холбоо барих


Утас: 7000 8084, 99105111, 88978179
Факс:7000 8084
E-mail: info@cgdc.org.mn

Бидний хаяг


СЭЗДС-ийн хичээлийн C корпус, C-1105 тоот өрөө,
Энхтайвны өргөн чөлөө 5, 113381 Улаанбаатар

Social media