НҮҮР ХУУДАС      |      ENGLISH  
   

Он цагийн дараалал


  1. Удирдах зөвлөлийн хуралдааны журам боловсруулж ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлж батлуулав.

  2. ОУСК-тай хамтран 2009.12.02-03-ий өдрүүдэд Сургагч багш нарын түвшинд “Компанийн Засаглалын хичээлийг хэрхэн боловсруулж явуулах”сургалтыг амжилттай зохион байгуулж, сургалтын гарын авлага материалуудыг хянаж, редакторлав.

  3. Төвийн үйл ажиллагааг сурталчлах, таниулах, гишүүнчлэлийнхээ тоог нэмэгдүүлэх зорилготойгоор бизнесийн байгууллагууд дээр очиж, ГЗ болон ТУЗ-ийн дарга нартай уулзалт хийх ажлыг зохион байгууллаа.

  4. Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

  5. Урлагийн Зөвлөлөөс зохин байгуулсан семинарт оролцож, Компанийн Засаглалын талаар лекц уншив.

  6. Гишүүнчлэлийн гэрчилгээ болон талархлын гэрчилгээг хийлгэв.

  7. ОУСК-тай хамтран их дээд сургуулиудын захирлуудтай үдийн зоог барих уулзалт зохион байгуулж, компанийн засаглалын хичээлийг сургуулиудын хөтөлбөрт оруулах талаарх хэлэлцэв. Уулзалтанд ЭЗБӨЧТ-ийнхөн оролцов.


2010


  1. 1 сарын 15-д Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой бизнес үдийн хоол зохион байгуулж, төвийнхөө гишүүн компаниудын удирдлагуудтай уулзууллаа.

  2. 1 сарын 29-д ОУСК-тай хамтран “Хямралын үед ТУЗ хэрхэн ажиллах вэ” семинарыг амжилттай зохион байгуулж, Монголын тэргүүлэх компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүд, ГЗ-уудыг хамруулав.

  3. Монголын эдийн засгийн форумд оролцож компанийн засаглалын сэдвээр явуулсан панель хэлэлцүүлгийн панелиар ажиллав.

  4. Их дээд сургуулиудын удирдлагын хүрээнд тэдний сургалтын хөтөлбөрт компанийн засаглалын хичээл оруулах зорилготой уулзалтыг зохион байгуулав. Хамрагдсан сургууль: МУИС-ийн ЭЗС, СЭЗДС, Удирдлагын Академи, ХҮДС, ТИС-ийн КТМС, Хүмүүнлэгийн ИС, Мандах ДС, Отгонтэнгэр ДС

  5. ОУСК-ийн Гэр бүлийн бизнес дэх компанийн засаглал номын орчуулгыг хянан толилуулж гаргасан

  6. ОУСК-ийн туршлагад үндэслэн “Бүтээлч ТУЗ” нэртэй гарын авлагыг компанийн удирдах ажилтны хэрэгцээнд зориулж хэвлэн гаргав.

  7. Компанийн Засаглалын 3-р форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, Форумд гадаад дотоодын нийт 250 төлөөлөгч оролцсон.

  8. Компанийн Засаглалын Үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт орж Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн хороо, СЗХ-той хамтран хөтөлбөрийн төсөл боловсрууллаа.

  9. Банкны хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж КЗХТ-өөс банкны ТУЗ-ийн үйл ажиллагааны хүрээ, ТУЗ-ийн гишүүний үүрэг хариуцлага, тавигдах шаардлагыг өргөжүүлсэн санал оруулж батлуулав.

  10. Банкны шинэ хуулийн дагуу хараат бус захирлуудад тавигдах шаардлагын дагуу зохих сургалтад хамрагдсан байна гэсэн журмын заалтыг санаачилж батлуулав.

  11. КЗХТөвийн ерөнхий нарийн бичгийн даргын санаачилга, ОУСК-ийн санхүүжилтийн тусламжтайгаар “Компанийн Засаглал” номыг хэвлэж гаргав.


2011 он


  1. Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт болон бусад сургалтуудыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулав.

  2. КЗХТ нь BPI-тай хамтран сэтгүүл, хэвлэлийнхэнд зориулсан компанийн засаглалын мэдлэг олгох сургалт зохион байгуулав.

  3. СЭЗДС-ийн MBA хөтөлбөрт 2011 оны 9 сараас “Компанийн засаглал” хичээл орж эхэлсэн.

  4. КЗХТөв GIZ-тай хамтран “CSR and Sustainable Economic Development” Бага хурал 9 сард зохион байгуулж, Бага хуралд 150 гаруй төлөөлөгч оролцов.

  5. Компанийн Засаглалын 4-р форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, Форумд гадаад дотоодын нийт 170 гаруй төлөөлөгч оролцсон.

  6. ОУСК ба СЗХороотой хамтран “Компанийн шинэчлэн батлагдсан хууль ба компанийн засаглал” бага хурлыг зохион байгуулав.

  7. Монголын эдийн засгийн форумд Компанийн засаглалын хэсгийн хэлэлцүүлэгийг удирдаж оролцсон.

  8. CSIA-ний анхны хуралд оролцож гишүүнээр элссэн ба OECD-ийн Азийн бүсийн дугуй ширээний ярилцлаганд оролцож илтгэл тавьсан.


2012он


  1. Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт болон бусад сургалтуудаа төлөвлөгөөний дагуу зохион байгуулав.

  2. CGDC нь IFC болон Санхүүгийн Зохицуулах хороотой хамтран “Компанийн шинэчлэн батлагдсан хууль ба Компанийн засаглал” сэдэвт бага хурлыг 2011 оны 11 сарын 30-д зохион байгуулав. Бага хуралд бизнесийн эрхзүйчид, хуульчид, ТУЗ-ийн гишүүд, захирлууд болон засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллагуудын удирдлагууд гээд нийт 160 гаруй төлөөлөгчид оролцов.

  3. Компанийн тухай хуулийн хэлэлцүүлгийг IFC-тай хамтран 2012 оны 2 сарын 2-нд болон 2012 оны 03 сарын 20-нд мэргэжлийн хуульчид, бизнесийн эрхзүйчдийн хүрээнд дугуй ширээний хэлэлцүүлэг хэлбэрээр дахин 2 удаа зохион байгуулав.

  4. КЗХТ, ОУСК, СЗХ, МХБиржтэй хамтран “Монголын компанийн засаглал: Боломжууд ба тулгарч буй бэрхшээлүүд” сэдэвт хэлэлцүүлэг семинарыг 2012 оны 10 сарын9-ний өдөр зохион байгуулав.

  5. Компанийн Засаглалын 5-р форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан, Форумд гадаад дотоодын нийт 200 гаруй төлөөлөгч оролцсон.


2013 он


  1. Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт болон бусад сургалтуудаа төлөвлөгөөний дагуу зохион байгуулав.

  2. КЗХТ нь Азийн Хөгжлийн Банктай хамтран Банкны захирлуудад болон хянан шалгагч нарт зориулсан Компанийн засаглалын сургалтыг 2 удаа зохион байгуулав.

  3. Германы хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Компанийн нийгмийн хариуцлагын сургагч багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулсан.

  4. Компанийн Засаглалын 6-р форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, Форумд гадаад дотоодын нийт 200 гаруй төлөөлөгч оролцсон.

  5. Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн тайлангийн хурал, Компанийн засаглалын кодексийн хурал 11 сард болсон.

  6. ОУСК, Санхүүгийн Зохицуулах Хороо, Компанийн Засаглалын Хөгжлийн Төв хамтран Монголын Хөрөнгийн Биржийн Топ 20 компанийн Засаглалын Үнэлгээний Тайлангийн хэвлэлийн бага хурал 11 сарын 21-нд болов.


2014 он


  1. Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт болон бусад сургалтуудаа төлөвлөгөөний дагуу зохион байгуулав.

  2. КЗХТ нь Азийн Хөгжлийн Банктай хамтран Банкны захирлуудад зориулсан Компанийн засаглалын сургалт зохион байгуулав.

  3. Эрсдлийн засаглал-Эдийн засгийн болон Компанийн түвшний хямралын үе дэхь удирдлагын хариу үйлдэл сэдэвт семинарыг зохион байгуулав.

  4. Компанийн Засаглалын 7-р форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, Форумд гадаад дотоодын нийт 100 гаруй төлөөлөгч оролцов.


 
 

Бидэнтэй холбоо барих


Утас: 7000 8084, 99105111, 88978179
Факс:7000 8084
E-mail: info@cgdc.org.mn

Бидний хаяг


СЭЗДС-ийн хичээлийн C корпус, C-1105 тоот өрөө,
Энхтайвны өргөн чөлөө 5, 113381 Улаанбаатар

Social media