Сургалтын төрлүүд


Компанийн засаглалын гэрчилгээ олгох үндсэн сургалт (1.5 өдөр)

Компанийн хууль, компанийн засаглалын зарчмуудыг хуулийн дагуу хэрэгжүүлэх асуудал, Компанийн засаглалын үндсэн ойлголтууд, ТУЗ-ийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, ТУЗ ба гүйцэтгэх удирдлагын харилцаа, Компанийн ТУЗ-ийн өмнө тавигддаг санхүүгийн буюу стратегийн үндсэн асуудлууд.

Дэлгэрэнгүй...


Гэр бүлийн бизнесийн засаглалын сургалт (2 өдөр)

Гэр бүлийн эзэмшлийн компанид засаглалын үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлэхийн ач холбогдол, Гэр бүлийн бизнесийн засаглалын үндсэн ойлголт, гэр бүлийн компанийн ТУЗ-ийн бүтэц, гүйцэтгэх үүрэг, Гэр бүлийн компанийн залгамж халааны бодлого, гэр бүлийн зөвлөл болон гэр бүлийн гишүүдийн баримтлах үндсэн зарчмууд (ОУСК), Гэр бүлийн бизнесийн өсөлтийн стратеги болон өөрчлөлтийн үр дүнтэй удирдлагын зарчмууд.
Дэлгэрэнгүй...


Санхүүгийн бус мэргэжлийн удирдах ажилтнуудад зориулсан санхүүгийн сургалт (2 өдөр)

Энэхүү өндөр эрэлттэй 2 өдрийн сургалтаар нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлагын дараахь үндсэн ойлголттой энгийн хэлбэрээр танилцах болно. Үүнд, мөнгөн урсгал, ашигт ажиллагаанд нөлөөлдөг хүчин зүйлс, санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн гол нэр томъёо, зарчмууд, санхүүгийн тайлангийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа холбоо санхүүгийн тайланг ашиглан компанийн санхүүгийн үйл ажиллагааг шинжлэх, бизнесийн зорилго, зорилтыг хангахад чиглэсэн төсөв боловсруулах асуудал.
Дэлгэрэнгүй...


Эрсдлийн засаглал – Эдийн засгийн болон компанийн түвшний хямралын үе дэх удирдлагын хариу үйлдэл сэдэвт семинар (1 өдөр)

Эдийн засгийн төдийгүй салбарын болон компанийн түвшинд учирдаг хүндрэлийн үед үйл ажиллагаагаа хэрхэн үр ашигтай зохион байгуулж бизнест нь учрах ирээдүйн хямралын нөлөөллийг зөөлрүүлэх урьдчилан сэргийлэхэд туслах зорилгоор олон улсын тэргүүн туршлага (ОУСК)-д үндэслэж боловсруулсан энэхүү эрчимжсэн хөтөлбөрөөр эдийн засгийн хямрал ба компанийн засаглал,засаглалаас сайжруулж хямралаас урьдчилан сэргийлэх, хямралын үед бизнесийн эзэд, удирдлага, ТУЗ-ийн гишүүдээс өгөх хариу үйлдэл ба үүрэг хариуцлага, хямралаас сургамж авах асуудалтай танилцана.
Дэлгэрэнгүй...


Компанийн засаглалын ахисан түвшний сургалт (4 өдөр)

Компанийн засаглалын гэрчилгээ олгох үндсэн сургалтад хамрагдсан удирдах ажилтнуудад санал болгож буй энэ хөтөлбөрөөр компанийн засаглалын олон улсын зарчмууд, үр ашигтай ТУЗ-ийн үйл ажиллагаа, ТУЗ-ийн хороод тэдгээрийн чиг үүрэг, тэргүүн туршлага, гүйцэтгэх удирдлагыг чиглүүлэх асуудал, ТУЗ-ийн стратегийн төлөвлөлт, удирдлага, гүйцэтгэх удирдлагын хэрэгжүүлэлтийг үнэлэх, эрсдлийн удирдлага, компанийн нийгмийн хариуцлагын асуудалтай танилцаж хөтөлбөрийн шаардлагыг хангаснаар диплом авна.


Банкны засаглалын сургалт (2 өдөр)

АХБ-ны хөтөлбөрийн хүрээнд Монголбанктай хамтарч боловсруулсан энэ сургалтаар банк санхүүгийн байгууллагын засаглалын онцлог, ТУЗ-ийн бүтэц үйл ажиллагаа, стратегийн удирдлага, эрсдлийн засаглал, дотоод хяналт, Базелийн үр дүнтэй хяналт шалгалтын зарчмууд болон банк засаглалын өөрийн үнэлгээний асуудлуудтай танилцана. Сургалтын хөтөлбөрийг Глобал Компанийн Засаглалын Форум (ОУСК)-ын материалд түшиглэх боловсруулсан.


Компанийн нийгмийн хариуцлагын ажилтан бэлтгэх сургалт (2 өдөр)

Германы хамтын ажиллагааны байгууллага, Азийн Технологийн Институттэй хамтарч нээсэн энэ хөтөлбөрөөр компанийн нийгмийн хариуцлага гэж юу болох, түүний ач холбогдол, компанийн нийгмийн хариуцлагын стандартууд, олон улсын түвшинд компаниуд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж буй стандартууд, олон улсын түвшинд компаниуд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж буй туршлага, компанийн нийгмийн хариуцлагын стратегийг хэрэгжүүлэхэд олон нийтийн харилцааны үүрэг, оролцогч талуудын оролцоог хангах асуудал.
Дэлгэрэнгүй...


ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарын сургалт (2 өдөр)

Компанийн засаглалын тэргүүлэх шугамын ажилтан гэж тооцогддог ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарын энэхүү сургалтыг Глобал Компанийн Засаглалын Форум (ОУСК)-ын тусламжтайгаар нээсэн. Хөтөлбөрөөр компанийн засаглалыг олон улсын зарчим, ТУЗ-ийн үйл ажиллагаа, компанийн хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийн хурлыг бэлтгэж явуулахад ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүрэг, компанийн баримт бичиг, мэдээллийн урсгал, толилуулга, ТУЗ-ийн гишүүдэд тэдний үүрэг хариуцлагын талаар зөвлөх, хянан нийцүүлэлтийн үйл ажиллагаа.


Дээрх сургалтуудыг байгууллага дээр очиж болон КЗХТ /КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ТӨВ / өөрийн байран дээр зохион байгуулна.


 
 

Бидэнтэй холбоо барих


Утас: 7000 8084, 99105111, 88978179
Факс:7000 8084
E-mail: info@cgdc.org.mn

Бидний хаяг


СЭЗИС-ийн хичээлийн C корпус, C-1105 тоот өрөө,
Энхтайвны өргөн чөлөө 5, 113381 Улаанбаатар

Social media