НҮҮР ХУУДАС      |      ENGLISH  
   

Онцлох сургалтууд


Хямралын үед ТУЗ хэрхэн ажиллах вэ

Компанийн Засаглалын Хөгжлийн Төв, Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран “Хямралын үед ТУЗ хэрхэн ажиллах вэ” семинарыг 2010 оны 01 сарын 9-ний өдөр амжилттай зохион байгуулж, Монголын тэргүүлэх компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүд, ГЗ-ууд оролцлоо. Сургалтыг Профессор Ульрих Штайгер, Доктор Кристоф Недопил хөтлөн явуулав.


ХӨТӨЛБӨР
Танилцуулга, Үндсэн зарчим, Семинарын зорилго

Өнөөгийн хямралын талаархи хэлэлцүүлэг ТУЗ-ийн гишүүд, захирлуудын туршлага, хямралын дүр төрх, хөтлөгч хүч, түүнийг хэрхэн олж харах, хөгжиж буй орны компанид нөлөөлөх үр дагаврууд

Компанийн засаглалд гүйцэтгэх ТУЗ-ийн гишүүдийн үүрэг роль, түүний дотор:
  • Хөгжиж буй орны компанийн засаглалын кэйс судалгаа;
  • ТУЗ өнөөг хүртэл үүргээ хэрхэн гүйцэтгэв?
  • Сох мэдэгддэггүй ямар зүйлс байна вэ?

Хямралтай тулж ажиллах
  • ТУЗ-өөс өгөх эхний бөгөөд хамгийн шилдэг хариу үйлдэл
  • ТУЗ-ийн хямралын кейс судалгаа
  • ТУЗ ба гүйцэтгэх удирдлага хоорондын тоглолт
  • ТУЗ-ийн гишүүдийн хууль ёсны үүрэг хариуцлагын талаархи хэлэлцүүлэг

Хямралаас урьдчилан сэргийлэхэд ТУЗ-ийн гүйцэтгэх үүрэг:
  • Эрсдлийн удирдлагын талаархи кейс судалгаа

Семинараас суралцсан зүйлс, дүгнэлт



Гэр бүлийн бизнесийн засаглал

Компанийн Засаглалын Хөгжлийн Төв, Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран “Гэр бүлийн бизнесийн засаглал” сургалтыг АНУ-ын ОУХА-ийн дэмжлэгтэйгээр 2015 оны 05 сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулав. Сургалтыг Хонконг дахь Эдийн засаг, санхүүгийн дээд сургуулийн захирал Жозеф Фэн (Ph.D), ОЕСD-ийн компанийн асуудал эрхэлсэн бодлогын ахлах шинжээч ноён Даниел Блюм нар хөтлөн явуулж, Азийн орнуудын Гэр бүлийн бизнесийн засаглалын талаар хийсэн судалгаагаа танилцуулав.

ХӨТӨЛБӨР
Бүртгэл Танилцуулга Сургалтын зорилго

Гэр бүлийн бизнесийн онцлог тулгарах сорилтууд. Гэр бүлийн бизнес гэж юу болох, түүний засаглал, тогтвортой хөгжилд учрах сорилт, гэр бүлийн хөрөнгийн зохицуулалт

Гэр бүлийн бизнесийн өмчлөлийн бүтэц хэлбэр Өмчлөлийн эрхийг жижиглэх, түүний зорилго, өмчлөлийн бүтэц хэлбэрүүд, кейс жишээнүүд

Мэргэжлийн гүйцэтгэх захирлыг ажиллуулах түүнийг сэдэлжүүлэх асуудал Гэр бүлийн бизнесийн өв залгамжлагчийг сонгох, гэр бүлийн гишүүд ба гэр бүлийн бус гүйцэтгэх удирдлагын ялгаа, гэр бүлийн ба гэр бүлийн бус удирдлагыг хөлсөөр ажиллуулах асуудал

Асуулт хариулт

Гэр бүлийн бизнес дэх ТУЗ-ийн үүрэг роль Гол асуудлууд, гэр бүлийн бизнест бүтээлч ТУЗ-ийг хэрхэн байгуулж ажиллуулах асуудал Латин америкийн орнуудын гэр бүлийн компанийн засаглал, онцлог

Асуулт хариулт, Үнэлгээ



Компанийн засаглал

Компанийн Засаглалын Хөгжлийн Төв, Азийн Хөгжлийн Банктай хамтран Монгол банкны хянан шалгагч нарт зориулсан Компанийн засаглалын 4 өдрийн сургалтыг 2 удаа амжилттай зохион байгуулж, сургалтанд нийт 52 хянан шалгагч оролцов.

CORPORATE GOVERNANCE TRAINING PROGRAM FOR SUPERVISORS




Компанийн засаглал

Компанийн Засаглалын Хөгжлийн Төв, Азийн Хөгжлийн Банк, Монгол банктай хамтран Арилжааны Банкны ТУЗ-ийн гишүүд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, удирдах ажилтнуудад зориулсан Компанийн засаглалын 2 өдрийн сургалтыг 2 удаа амжилттай зохион байгуулж, сургалтанд нийт 54 удирдах ажилтнууд оролцов.

CORPORATE GOVERNANCE TRAINING PROGRAM FOR BANK DIRECTORS, COMPANY SECRETARIES AND CORPORATE OFFICERS




 
 

Бидэнтэй холбоо барих


Утас: 7000 8084, 99105111, 88978179
Факс:7000 8084
E-mail: info@cgdc.org.mn

Бидний хаяг


СЭЗДС-ийн хичээлийн C корпус, C-1105 тоот өрөө,
Энхтайвны өргөн чөлөө 5, 113381 Улаанбаатар

Social media