|
|
|
Александр Окунев
Олон улсын бизнесийн институтын компанийн засаглалын хөгжлийн төвийн тэргүүн, Украйнд нэрд гарсан компанийн эрхзүйн салбарын мэргэжилтэн. Украйн дахь International Finance Corporation (IFC) (1996-2001) болон Олон улсын бизнесийн институтын (2000 оноос) зөвлөх багт ажиллаж зөвлөгөө өгөх төслийг хэрэгжүүлсэн олон жилийн туршлагатай. Компанийн засаглалын мэргэжлийн ассиоциацийн тэргүүлэгч; Украйны Улсын үнэт цаасны хорооны компанийн засаглалын асуудал эрхэлсэн шинжээчдийн зөвлөлийн гишүүн; Хөрөнгийн биржийн компанийн засаглалын хорооны гишүүн; Украйн дахь анхны компанийн засаглалын гарын авлагын хамтран зохиогч (1999); "The handbook of international corporate governance" (Британий захирлуудын Институтын нийтлэл, Лондон, 2005); компанийн засаглал, эрх зүйн талаар 60-аас илүү нийтлэлтэй.
|
|
|
|