Монголын Компанийн Засаглалын Форум - 2013

Санхүүгийн Байгууллагын Засаглал


Олон Улсын Санхүүгийн Корпораци, Компанийн Засаглалын Хөгжлийн Төв хамтран Компанийн Засаглалын 6-р Форумыг 2013 оны 5-р сарын 24-ны өдрийн 9 цаг 30 минутаас Чингис Хаан зочид буудалд зохион байгуулах болсноо та бүхэнд мэдэгдэж байна.

Санхүүгийн Байгууллагын Засаглал сэдвээр явагдах энэ удаагийн форумын хамтрагчаар Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Банкны Холбоо, Азийн Хөгжлийн Банк оролцож байна. Түүнчлэн, компанийн засаглалын олон улсын стандартыг тогтоогч байгууллага болох Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага (OECD)-ын төлөөлөгч энэхүү форумд урилгаар оролцож илтгэл тавих болно.

Зохион байгуулагч бид энэ форумаар банк, санхүүгийн байгууллагуудын засаглалын өмнө тулгарч буй шинэ сорилт, эрх зүйн шинэтгэлийн асуудал болон банк санхүүгийн байгууллага, компанийн засаглалын үнэлгээ хийх хэрэгслүүдийг танилцуулах, хэлэлцүүлэг өрнүүлэхийг зорьж байна. Мөн холбогдох гарын авлага, материалыг тараана. Монгол, Англи хэлээр явагдах форум шууд орчуулгатай.











































 
 

Бидэнтэй холбоо барих


Утас: 7000 8084, 99105111, 88978179
Факс:7000 8084
E-mail: info@cgdc.org.mn

Бидний хаяг


СЭЗДС-ийн хичээлийн C корпус, C-1105 тоот өрөө,
Энхтайвны өргөн чөлөө 5, 113381 Улаанбаатар

Social media