Монголын Компанийн Засаглалын Форум - 2010


Форумын зорилго:
Энэхүү арга хэмжээний зорилго нь Монголын бизнесийн манлайлагчид, шийдвэр гаргагчдыг Монголын Компанийн Засаглалын Форумд уулзуулж Дэлхийн Банкнаас гаргасан Компанийн Засаглалын Стандарт Хэрэгжилтийн Үнэлгээний Тайланг танилцуулж хэлэлцүүлэхэд оршино. Форумын өөр нэг зорилго нь Компанийн Засаглалд тулгарч байгаа эрх зүйн болон бусад асуудлаар санал солилцож шинэчлэл хийх нэгдмэл байр суурьт хүрэхэд оршиж байна


Форумын арга хэмжээнд Монголын болон олон улсын шинжээчид үг хэлж санал солилцох бөгөөд нээлтийн арга хэмжээнд хөрөнгийн зах зээлийн хөгжил, компанийн засаглалын асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө эн тэргүүний зорилт болгон дэвшүүлсэн Монгол улсын ерөнхий сайд С. Батболд оролцож үг хэлэх болно.

Хэлэлцүүлэх гол асуудлууд:
  • Дэлхийн Банкны Компанийн Засаглалын Стандарт Хэрэгжилтийн Үнэлгээний Тайлан
  • Компанийн Засаглалыг сайжруулах талаар Төрийн байгууллагаас хийж байгаа ажил
  • Банкин дахь Компанийн Засаглалын асуудал
  • Хөрөнгө оруулагчдын зүгээс Компанийн Засаглалд тавигдах шаардлага
  • Компанийн Засаглалын ирээдүйн зохицуулалтын шинэчлэл




Corporate Governance in Mongolia: power point presentation



















































 
 

Бидэнтэй холбоо барих


Утас: 7000 8084, 99105111, 88978179
Факс:7000 8084
E-mail: info@cgdc.org.mn

Бидний хаяг


СЭЗИС-ийн хичээлийн C корпус, C-1105 тоот өрөө,
Энхтайвны өргөн чөлөө 5, 113381 Улаанбаатар

Social media