НҮҮР ХУУДАС      |      ENGLISH  


CG-MBA - Хөтөлбөр

 
Компанийн засаглалаар мэргэшүүлэх МВА
Архив
Хаяг:
СЭЗИС-ийн хичээлийн С корпус, 11 давхарын 1105 тоот өрөө

Утас:
70008084
99105111
88978179

Facebook:
facebook.com/CGDCMongolia/
 

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛААР МЭРГЭШҮҮЛЭХ МВА (CG MBA) 1 ЖИЛИЙН ХӨТӨЛБӨР + ОЛОН УЛСЫН БИЗНЕС АЯЛАЛ



СЭЗИС болон Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн хамтарсан Компанийн Засаглалаар мэргэшүүлэх МВА (CG MBA) 1 жилийн хөтөлбөрт хамрагдсанаар та практик сургалтанд тулгуурласан онолын мэдлэгийг эзэмших болно.

СЭЗИС болон Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн хамтарсан Компанийн засаглалаар мэргэшүүлэх МВА (CG MBA) 1 жилийн хөтөлбөр нь та бүхний бодит эрэлт хэрэгцээнд тулгуурласан олон улсын бизнес аялалыг сургалтандаа нэвтрүүлж байгаа Монголын анхны мэргэшсэн MBA хөтөлбөр юм.

ТӨСӨЛ БИЧИЖ ХАМГААЛАХ:
Төслөөр хамгаалалт хийж, магистерын зэргээ авах нь бизнесийн удирдлагын сургалтуудыг практиктай илүү сайн холбох гэсэн дэлхийн сургалтын шинэ чиг хандлага бөгөөд энэ тал дээр бид монголдоо анхдагч болж байна.

Компанийн засаглалаар мэргэшүүлэх бизнесийн удирдлагын магистерын хөтөлбөр (CG MBA)-ийн оюутнууд маань өөрийн болон бусад бизнесийн байгууллагын бодит нөхцөл байдал дээр үндэслэсэн, захиалгат ажлын төслийг бичиж зэргээ хамгаална. Хөтөлбөрт суралцаж эхэлсэн цагаасаа эхлэн багш нар, салбарын тэргүүний мэргэжилтнүүдийн тусламж дэмжлэгтэйгээр боловсруулагдах энэхүү ажлаараа суралцагч нь өөрийн байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой болно.

СУРГАЛТЫН ХУГАЦАА:
Нэг жилийн хугацаанд та долоо хоногийн 2 орой болон бямба гаригт сурах замаар тэнхмийн сургалтаа дүүргээд төслийн хамгаалалтаа хийж, СЭЗИС-ийн магистерын зэрэг цолоо гардан авах бүрэн боломжтой бөгөөд ийм богино хугацаанд MBA цолтой болох боломжийг олгох тал дээр бид мөн анхдагч нь болж байна.

СУРГАЛТЫН АРГА БАРИЛ БА БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧИН:
Удирдах түвшний ажилтнууд, компанийн засаглалын мэргэжилтнүүдийн эзэмшвэл зохих ур чадвар, мэдлэгүүдийг олгохдоо кейс сургалт хийх, харилцан суралцах, бодит орчны асуудлуудын шийдлийг олох хэлэлцүүлгүүдийг ашиглах замаар монголын бизнесийн салбаруудын тэрүүлэгчид чиглүүлэн хөтөлж явуулна.







 
 

Бидэнтэй холбоо барих


Утас: 7000 8084, 99105111, 88978179
Факс:7000 8084
E-mail: info@cgdc.org.mn

Бидний хаяг


СЭЗДС-ийн хичээлийн C корпус, C-1105 тоот өрөө,
Энхтайвны өргөн чөлөө 5, 113381 Улаанбаатар

Social media