Компанийн засаглалын ахисан түвшний мэдлэг олгох сургалт

Ахисан түвшний компанийн засаглалын сургалтанд Төрийн өмчийн компаниудын ТУЗ-ийн гишүүн болох хүмүүс хамрагдвал зохино.

Компанийн Засаглалын Хөгжлийн Төв, Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар болон Азийн сантай хамтран Ахисан түвшний компанийн засаглалын сургалтыг 2019 оны 12 сард 5 өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Сургалтанд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын 500 гаруй ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагууд хамрагдаж, сургалт эхлэхээс өмнө сургалтад оролцогчдын Компанийн засаглалын талаарх суурь мэдлэгийг тодорхойлох зорилготой товч асуулга бүхий түвшин тогтоох тест авч үнэллээ.

ТӨХК-иудын ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагуудад зориулсан ахисан түвшний компанийн засаглалын сургалтанд хамрагдсан оролцогчидад сургалтын материалаас гадна зохих түвшний унших материалуудыг нэмэлтээр өгч, 80 асуулт бүхий тестийн шалгалтыг 4 өдрийн турш Мэдээлэл Холбооны Сүлжээ ХК-ны хурлын зааланд авч, тэнцсэн оролцогчдод Компанийн засаглалын ахисан түвшний сургалтын гэрчилгээ олголоо.

СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ