КЗХТ-ийн талаарх мэдээлэл

Компанийн Засаглалын Хөгжлийн Төв (CGDC) ашгийн бус, төрийн бус байгуулага бөгөөд гишүүнчлэл болон түншлэл дээр үндэслэн сургалт, зөвлөгөө, судалгаа, гишүүдийнхээ эрх ашгийг төлөөлөн хамгаалах нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг. Тус байгуулага нь Санхүүгийн Зохицуулах Хороо болон Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн хамтын санаачлагын үр дүнд 2009 онд анхлан байгуулагдсан бөгөөд одоогоор 25 гишүүн байгуулага, 50 хувь гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Компанийн Засаглалын Хөгжлийн Төв нь Монголд анхлан компанийн засаглалын чиглэлээр сургалт, судалгаа, зөвлөгөө өгч эхэлсэн, салбартаа анхдагч бөгөөд тэргүүлэгч байгуулага билээ. Бид Монголын Компанийн Засаглалын Үндэсний Форумыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд компанийн засаглалаар мэргэшсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, гадаад, дотоодын зөвлөгч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж байна.

Компанийн Засаглал нь Монголын бизнесийн орчинд шинэ ойлголт хэвээр байгаа учраас Компанийн Засаглалыг хөгжүүлэхийн тулд үр дүнтэй хичээл зүтгэл, дэмжлэг, тогтвортой шаргуу хэрэгжүүлэлт шаардагдаж байна. Иймд бид өөрсдийн түншүүдтэй хамтран Монголын орчинд Компанийн Засаглалын ойлголтыг хөгжүүлэх, практикад нэвтрүүлэх чиглэлд ажилласаар ирлээ. 2009 оноос хойш (2015 оны үзүүлэлтийг оруулахгүйгээр) Компанийн Засаглалын Хөгжлийн Төвөөс нийтдээ 82 удаагийн мэргэжлийн сургалт явагдаж, давхардсан тоогоор 1993 хүн сургалтанд хамрагдсан байна.