ARAM төслийн мэдээ мэдээллийн архив

2016.08

ОУСК, КЗХТ хамтран ARAM төслийн шүүгчдийн бүрэлдэхүүнийг хараат бус, сонирхолын зөрчилгүйгээр сонгон шалгарууллаа.
Шилдэг жилийн тайлан шалгаруулах үндэсний уралдааны ЯЛАГЧ-ийг 2016 оны 10 дугаар сарын 14-нд компанийн засаглалын 9 дэх чуулган дээр тодруулна.
Чуулганаар 2016 оны жилийн тайлан шалгаруулах үндэсний уралдааныг үргэлжлүүлэн зарлана.

ARAM төслийн дөрөв дэх сургалт боллоо.

2015.02.05
Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн санаачлан хэрэгжүүлж байгаа ARAM төслийн сүүлийн сургалт 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр “Тогтвортой байдлын тайлагнал” сэдвээр болж ОУСК (IFC)-ийн хурлын тэнхимд болж өндөрлөлөө. Сургалтыг “APIP” ХХК-ийн хууль, эрсдэл, хяналт нийцүүлэлт хариуцсан захирал Д.Тэгшбаяр, “Хас” банкны хяналт нийцүүлэлт хариуцсан ахлах менежер Д.Халиун нар удирдан явуулав.

Сургалтанд тасралтгүй оролцсон “ARAM” төсөлд оролцогч компаниудын ажилтнуудад ГЭРЧИЛГЭЭ олголоо.

ARAM төслийн гурав дахь сургалт боллоо.

2015.01.28

Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн санаачлан хэрэгжүүлж байгаа ARAM төслийн ТУЗ-ийн гишүүдэд зориулсан сургалт 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болж өнгөрөв. Сургалтанд төсөлд оролцогч компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүд оролцож, СЗХ-ны ажилтан T. Жамбаажамц “Сонирхолын зөрчил”, “Их хэмжээний хэлцэл”, Ж.Үнэнбат “ТУЗ-ийн бүтэц, үүрэг, үйл ажиллагаа” сэдвээр лекц уншлаа.