Зохион байгуулагч бид энэ форумаар банк, санхүүгийн байгууллагуудын засаглалын өмнө тулгарч буй шинэ сорилт, эрх зүйн шинэтгэлийн асуудал болон банк санхүүгийн байгууллага, компанийн засаглалын үнэлгээ хийх хэрэгслүүдийг танилцуулах, хэлэлцүүлэг өрнүүлэхийг зорьж байна. Мөн холбогдох гарын авлага, материалыг тараана. Монгол, Англи хэлээр явагдах форум шууд орчуулгатай.