ТУЗ-ийн НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ДИПЛОМЫН СУРГАЛТ

Зорилго

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарт мэргэжлийн мэдлэг, ойлголтуудыг цогцоор нь олгох, улмаар мэргэжлийн ур чадварууд, хувийн шинж чанаруудыг тасралтгүй хөгжүүлэх, ажил үүрэг, эрх мэдлээ тодорхойлж, засаглалын тогтолцоонд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд нь туслах зорилго бүхий тусгайлсан, нарийн мэргэшлийн сургалт юм.

Арга зүй

Сургалтыг Олон Улсын Санхүүгийн Корпорацийн /ОУСК/ Компанийн засаглал болон ТУЗ-ийн НБД нарын сургалтанд сууж, олон улсын багшлах эрх авсан эксперт багш нар өөрсдийн ТУЗ-д ажилласан туршлага болон сургалтанд оролцож буй НБД нарын туршлага, тулгамдсан асуудлууд, олон улсын зарчим, кейс дээр хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар хөтлөн явуулах учраас энэ сургалтаас олж авсан мэдлэгээ та ажил дээрээ шууд хэрэгжүүлж эхлэх боломжтой.

Сургалтын ерөнхий агуулга

  • ТУЗ-ийн НБД-ын үүрэг, оролцоо, мэргэжлийн ур чадвар
  • ТУЗ-ийн үр ашигтай байдал Засаглал ба комплаенс: Засаглалтай холбоотой бодлогын бичиг баримтуудыг боловсруулах хэрэгжилтэнд нь хяналт тавих, ТУЗ болон хороодын хурлын үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, ТУЗ гүйцэтгэх удирдлага хоорондын харилцааг бэхжүүлэх, ТУЗ-ийн шийдвэр ба түүний хэрэгжилтэнд хяналт тавихад ТУЗ-ийн НБД-ын үүрэг , ТУЗ ба менежментийн эрх мэдлийн зааг ялгаа ТУЗ-ийн үнэлгээ, хувьцааны бүртгэл ба ногдол ашиг
  • Хямрал, өөрчлөлтийн үеийн манлайлал: Хямрал, өөрчлөлтийн үеийн ТУЗ-ийн манлайлал

Дотоод хяналтын тогтолцоо. Компанийн дотоод хяналтын үр дүнтэй тогтолцоо, үүнд эрсдэлийн удирдлага, комплаенс, дотоод аудитын функцууд тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, ТУЗ-тэй харилцах харилцаа

Суралцагч

Компанийн ТУЗ-ийн НБД-аар одоо ажиллаж байгаа болон өмнө ажиллаж байсан мэргэжлийн ажилтан

СУРГАЛТЫН ДАРАА ҮРГЭЛЖЛЭХ АЖЛУУД

А. Компанитай холбоотой

  1. ТУЗ-ийн НБД-ын ментор хөтөлбөр: Тус сургалтанд хамрагдсан НБД-д сургагч багш нараас ментор томилж, тодорхой хугацаанд /3 сар хүртэл/ хувь хүн болон мэргэжлийн хувьд өсөн дээшлэхэд туслана. Менторшип хөтөлбөрийн хөлс нь тухайн компанийн бизнесийн онцлог, охин компаниудын тоо хэмжээнээс хамаарна.
  2. Компанийн засаглалыг сайжруулах тал дээр хамтран ажиллах: ОУСК-ийн арга зүй болон ЭЗХАХБ-ын засаглалын кодексийн асуулгаар үнэлж, дүгнэлт санал зөвлөмж боловсруулна. ТУЗ-ийн үнэлгээнд тулгуурлан ТУЗ-ийн үйл ажиллагаатай холбоотой бодлогын бичиг баримт болон түүний хэрэгжүүлэлтийг сайжруулах чиглэлд хамтран ажиллах, компанийн засаглалын үнэлгээг хийх, энэ үнэлгээнээс гарсан санал зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтой.
  3. ТУЗ-ийн гишүүд болон Гүйцэтгэх удирдлагын дээд түвшний захирлуудад зориулсан тусгайлсан сургалтуудыг зохион байгуулах: Тухайн компанийн онцлогт тохирсон, компанийн засаглалын ахисан түвшний сургалт, стратеги боловсруулалтын болон санхүү, дотоод хяналт, хүний нөөцийн удирдлага, манлайллын сургалтуудыг хаалттай хүрээнд зохион байгуулах боломжтой.

Б. НБД-тай холбоотой

  1. НБД нарын сар тутмын туршлага солилцох чөлөөт уулзалт, арга хэмжээнд оролцох
  2. НБД нарын ажлын ур чадвар, ажлын байрны тодорхойлолт, үүрэг хариуцлагын цар хүрээг сайжруулж хөгжүүлэх хамтын ажиллаагаанд оролцох
  3. НБД тодорхой ажлууд дээр болон үндсэн ажил дээрээ коучинг авах боломжтой.

Сургалтын төлбөр

10 %
Хөнгөлөлт
/КЗХТ-ийн анхан шатны гэрчилгээ олгох сургалтанд хамрагдсан оролцогч 10% хөнгөлөлттэй/

Сургалтын хугацаа

30
цаг
Танхим, цахим хосолсон байдлаар 7 хоногийн 2 өдөр хичээллэнэ. Нийт 30 цаг

Т.Цэнд-аюуш

(Ph.D), Бизнесийн удирдлагын доктор, Компанийн засаглалын эксперт, судлаач

Ж.Үнэнбат

(MBA), Компанийн засаглалын эксперт, зөвлөх

Д.Байлыхүү

(MBA), Компанийн засаглалын эксперт, Зөвлөх, Судлаач, Гавьяат эдийн засагч

Э.Оюунбилэг

(MBA), Компанийн засаглалын эксперт, Зөвлөх

A.Oдгэрэл

(МНБ, Докторант), СЭЗИС-ийн ахлах багш

Г.Дөлгөөн

(B.Sc. CS), Компьютерийн ухааны бакалавр, Мэдээллийн технологийн ОУ-н сертификаттай Архитект

Д.Бадамдулам

Скайпрофешнл Холдинг ХХК ТУЗ-ийн нарийн бичиг

Н.Бурмаа

Хөгжлийн Шийдэл ТББ Бизнес Зөвлөх

А.Санчирмаа

Монгол Даатгал ХК ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга

Г.Саруул

МИК Холдинг ХК ТУЗ-ийн нарийн бичгийн дарга

Г.Энхтүвшин

БЗӨБЦТС ТӨХК Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга

Эрдэнэхүү

Гашуун Сухайт Авто Авто Зам ХХК Боомт, Ложистик хариуцсан менежер

Ариундарь

Бүрэн Скор ХХК ТУЗ-ийн НБ, Оффис менежер

О.Гангамөрөн

"Адуунчулуун" ХК ТУЗ-ийн нарийн бичгийн дарга

С.Наранцэцэг

Гал Сэнтий ХХК Захиргаа хүний нөөцийн албаны дарга

Х.Цэцэгмаа

Монголын цахилгаан холбоо ХК ТУЗ-ийн нарийн бичгийн дарга

А.Удвал

Тэнгэрлиг Медиа Групп ХК Нягтлан бодогч | ТУЗ-ийн нарийн бичиг

X