Өөрийгөө удирдах, Бусдыг удирдах, Өөрчлөлтийг удирдах

НЭН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАГЧ, СТРАТЕГИЧИЙН ХАМГИЙН ЧУХАЛ УР ЧАДВАР ЮМ

Зорилго

Аливаа байгуулагыг амжилттай удирдахын тулд засаглалын тогтолцоо, бүтэц, үүрэг хариуцлага, хяналт, эрх мэдлийн хуваарилалт зэргийг хэрэгжүүлэх хэвшмэл мэдлэг чадвараас гадна өөрийгөө удирдах, хянах, хөгжүүлэх, бусдад ойлгуулах, бусдыг ойлгох, нөлөөлөх, манлайлах зөөлөн ур чадвар нэн чухал. ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын түвшинд энэ зөөлөн ур чадварыг маш сайн ойлгож, бодлого, төлөвлөгөөндөө зөв тусгахгүйгээр, удирдлагууд өөрсдөө энэ аргазүйд суралцахгүйгээр байгуулагынхаа алсын хараа, стратегийг хэрэгжүүлэх боломжгүй. Тасралтгүй өөрчлөгдөж буй гадаад орчинд компани түргэн зохицож, амжилттай өөрчлөгдөж байхын үндэс нь хүний нөөцөө хүн талаас нь ойлгож, удирдах, байгалийн хуулиудыг танин мэдэж, түүнд зохицон ажиллах явдал юм. Удирдлагын зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нэн шинэ үеийн манлайллын мөн чанарыг сууриас нь тайлбарлахад энэхүү сургалтын зорилго оршино.

Арга зүй

Сургалт харилцан ярилцагад суурилсан лекц, кейс, сэтгэлзүйн дасгал хосолсон арга зүйгээр явагдах бөгөөд Олон Улсын Санхүүгийн Корпорацийн (ОУСК) Компанийн засаглалын сургагч багшийн эрхтэй, АНУ-ын Эмори Их Сургуулийн СВСТ (Cognitively Based Compassion Training) сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн, доктор, профессор багш хөтлөн явуулна.

Агуулга

Танай байгуулагыг хэн удирдаж байна вэ, ТУЗ-ийн гишүүд болон гүйцэтгэх удирдлагын хувь хүний шинж чанарууд, ТУЗ-ийн динамик, байгуулагын өөрчлөлтийг хэрхэн хийх вэ, хүмүүсийг хэрхэн дагуулж манлайлах вэ, хүний үнэ цэнийг хэрхэн өсгөж, үнэнч, тогтвортой байдлыг бий болгох вэ? Үүний тулд зан араншин, сэтгэл хөдлөлийн цаад мөн чанарыг ойлгох, түүнийг удирдаж сурах, өөрийгөө хайрлах, бусдыг ойлгох, оновчтой нөлөөлөх (Ньюросайнсын шинжлэх ухааны судалгаа, ололтуудад үндэслэсэн агуулга)

Суралцагч

ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагууд, менежрүүд

Эхний өдөр – 90 минут

Танай байгууллагыг хэн удирдаж байна вэ, ТУЗ ба Гүйцэтгэх захирал, бусад нөлөө бүхий удирдлагуудын шинж чанарууд, манлайллын арга барил, багийн ажиллагаа, ТУЗ-ийн динамик, байгуулагын зорилго, алсын хараа, стратегийг хэрхэн тодорхойлж, хэрэгжүүлж байна вэ?

Хоёр дахь өдөр – 90 минут

Та байгуулагынхаа өөрчлөлтийг хэрхэн хийх вэ, нэн шинэ үеийн манлайллын арга барил, оролцогч талууд болон байгуулагынхаа ажилтнуудыг хэрхэн үнэ цэнэтэй, үнэнч, итгэлтэй байлгах вэ, хувьслын онолд тулгуурласан нийгмийн суурь онол, нийгмийн оршин тогтнох үндэс болон бидний бие, мэдрэл, сэтгэлийн дотоод механизм хэрхэн ажилладаг вэ?

Гурав дахь өдөр – 90 минут

Гадаад болон дотоод хүчин зүйлсээс шалтгаалсан сэтгэлийн дарамт, хямралаас хэрхэн өөрийгөө хамгаалах, сэтгэл хөдлөлөө удирдаж сурах, бусдыг ойлгох чадвар болон тулгарсан асуудлыг харах өнцгөө өөрчлөх ур чадвараа хөгжүүлэх, системийн сэтгэлгээгээ сайжруулж, үүнийгээ өдөр тутамдаа хэрхэн ашиглах

Сургалтын төлбөр

205,000₮

Хугацаа

--

Т.Цэнд-аюуш(Ph.D),

Бизнесийн удирдлагын доктор, Компанийн засаглалын эксперт, судлаач

1993-2005 онд СЭЗДС-ийн багш, 2006-2008 онд Зөвлөгөө Өгөх Төвийг хариуцсан СЭЗДС-ийн дэд Захирал, 2009-2013 онд КЗХТ (CGDC)-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, 2013 оноос өнөөг хүртэл СЭЗИС-ийн профессор, 2014-2018 онд СЭЗИС-ийн ТУЗ-ийн Нарийн Бичгийн Дарга, 2015-2020 онд СЭЗИС, КЗХТ-ийн хамтарсан Компанийн Засаглалын МВА-ийн хөтөлбөрийн эрхлэгч, 2013 оноос одоог хүртэл КЗХТ (CGDC)-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

2011 онд Японы Чой Гакугийн Их Сургуулийн эрдэмтэд, МУИС-ийн багш нартай хамтран МХБ-ийн ТОП 20 компани дээр компанийн засаглалын судалгааг хийж, нээлттэй байдлын индексийг тооцож, докторын зэрэг хамгаалсан. 2012 онд СЗХ, МХБ, ОУСК, КЗХТ хамтран МХБ-ийн Топ-20 компанийн олон нийтэд нээлттэй мэдээлэл дээр үндэслэн Монгол улсын ХК-уудын засаглалын үнэлгээг хийхэд судлаачаар болон төслийн зохицуулагчаар ажилласан.

2015-2016 онд төрийн болон нээлттэй хувьцаат компаниудын дунд Шилдэг Жилийн Тайлан шалгаруулах, олон улсын тайлагналын стандарт нэвтрүүлэх АРАМ төслийг санаачлан, СЗХ, ТӨХ, ХБ, КЗХТ, ОУСК, Германы Хамтын Ажиллагааны төсөлтэй хамтран зохион байгуулж ерөнхий зохицуулагчаар ажилласан. КЗХТ-ийн зохион байгуулдаг Монголын Компанийн Засаглалын Форум 2009-2016 он хүртэл нийтдээ 9 удаа олон улсын хэмжээнд зохион байгуулахад удирдаж болон зохион байгуулж оролцсон.

Компанийн засаглалын үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх, судалгаа болон сургалт зохион байгуулах чиглэлээр ажилладаг. ХХК болон ХК-ийн ТУЗ-д хараат бус гишүүнээр суудаг.