ТУЗ-ийн ХАРААТ БУС ГИШҮҮДЭД зориулсан дипломын сургалт.

Зорилго

Энэхүү сургалт нь ТУЗ-ийн гишүүд, хараат бус гишүүдэд мэргэжлийн мэдлэг, ойлголтуудыг цогцоор нь олгох, нэн тэргүүнд шаардагдах ур чадварууд, хувийн шинж чанаруудыг тасралтгүй хөгжүүлэх зорилго бүхий, хариуцлага, эрх мэдлийн зөв хуваарилалтад үндэслэсэн, засаглалын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, улмаар энэ тогтолцоонд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд нь ТУЗ болон гишүүдэд туслах тусгайлсан, нарийн мэргэшлийн сургалт юм.

Арга зүй

Сургалтыг Олон Улсын Санхүүгийн Корпорацийн /ОУСК/ Компанийн засаглалын сургалтанд сууж, олон улсын багшлах эрх авсан эксперт багш нар өөрсдийн ТУЗ-д ажилласан туршлага болон сургалтанд оролцож буй ТУЗ-ийн гишүүдийн туршлага, тулгамдсан асуудлууд, олон улсын зарчим, кейс дээр хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар хөтлөн явуулах учраас энэ сургалтаас олж авсан мэдлэгээ та ажил дээрээ шууд хэрэгжүүлж эхлэх боломжтой.

Сургалтын ерөнхий агуулга

  • ТУЗ-ийн гишүүдийн, ялангуяа хараат бус гишүүний үүрэг, оролцоо, мэргэжлийн ур чадвар
  • Хурдан өөрчлөгдөж буй гадаад орчны өөрчлөлтөнд амжилттай дасан зохицох ур чадвар, өөрчлөлтийг удирдах манлайлах чадвар, компанийн хатыг хөгжүүлэхэд ТУЗ-ийн болон хувь гишүүний үүрэг оролцоо, хямрал ба өөрчлөлтийн үеийн манлайлал, компанийн тогтвортой хөгжил
  • ТУЗ-ийн үр ашигтай байдал, ТУЗ-ийн ба компанийн засаглалын үнэлгээ, хороодын үнэлгээ, хувь гишүүний үнэлгээ, НБД-ын ажлын үнэлгээг хийх арга зүй
  • Дижитал шилжилт ба цахим аюулгүй байдлын бодлого, хэрэгжилт, ТУЗ-ийн манлайлал, гишүүний мэдлэг, чадавх
  • Дотоод хяналтын тогтолцоо, эрсдэлийн удирдлага: Компанийн дотоод хяналтын үр дүнтэй тогтолцоо, үүнд эрсдэлийн удирдлага, комплаенс, дотоод аудитын функцууд тэдгээрийн хоорондын уялдаа холбоо
  • Стратегийн удирдлага, алсын хараа, үнэ цэнийн өсөлтийг хангах бодлого ба хэрэгжилтийн хяналт, хамаарагч талуудтай харилцах, хөрөнгө оруулагчидтай харилцах

Суралцагч

ТУЗ-ийн гишүүн, цаашид компанийн засаглалаар мэргэших хүсэлтэй удирдах ажилтнууд, хараат бус гишүүд

Т.Цэнд-аюуш

(Ph.D), Бизнесийн удирдлагын доктор, Компанийн засаглалын эксперт, судлаач

Ж.Үнэнбат

(MBA), Компанийн засаглалын эксперт, зөвлөх

Э.Оюунбилэг

(MBA), Компанийн засаглалын эксперт, Зөвлөх

Д.Байлыхүү

(MBA), Компанийн засаглалын эксперт, Зөвлөх, Судлаач, Гавьяат эдийн засагч

М.ЧАНЦАЛМАА

(MBA), Компанийн засаглалын эксперт, Зөвлөх

A.одгэрэл

(МНБ, Докторант), СЭЗИС-ийн ахлах багш