A.Oдгэрэл

(MBA), Компанийн засаглалын эксперт, Зөвлөх

2002-2015 он хүртэл СЭЗИС-ийн Нягтлан Бодох Бүртгэлийн тэнхимд багш, 2015-2018 онд СЭЗИС-ийн Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн сургуулийн захирал, 2019-өнөөг хүртэл СЭЗИС-ийн Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн сургуулийн багшаар ажиллаж байна. Далайван Аудит ХХК-д 2007 оноос хойш гэрээт аудитороор ажиллаж Мянганы сорилтын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөр болон Томоохон ААН-үүдийн санхүүгийн тайланд аудит хийж байсан туршлагатай.

1998-2002 онд СЭЗДС-г Нягтлан бодогч -эдийн засагч мэргэжлээр баклавр, 2002-2006 онд СЭЗДС-д Бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. 2014 оноос СЭЗИС ийн докторантурт суралцаж байна.

Компанийн санхүүгийн тайлагнал, дотоод хяналт, хөндлөнгийн болон дотоод аудитын чиглэлээр судалгаа, зөвлөх ажил хийдэг. Эрдэм шинжилгээ судалгааны 20 гаран өгүүлэл, 10 гаруй төсөлт судалгааны ажил, 5 орчим мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлагыг хамтран болон бие даан зохиож хэвлүүлсэн байна.