М.Чанцалмаа

(MBA), Компанийн засаглалын эксперт, Зөвлөх

Компанийн засаглалын хөгжлийн төвийн сургагч багш М.Чанцалмаа нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Мастер, Австралийн Латробегийн их сургууль, МУИС-ийн хамтарсан хөтөлбөрийн Бизнесийн Удирдлагын Мастерын зэрэг, улмаар ИБУИНВУ-ын Засгийн газрын Чевенингийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж Компанийн засаглалын MSc (ШУ-ны Мастер)-ийн зэрэг хамгаалсан.

Тэрээр Компанийн засаглалын сургагч багшийн эрх олгох ЕСБХБ-ны сургалтад АНУ-д 2013 онд, ОУСК-ын сургагч багш бэлтгэх сургалтад 2013 болон 2014 онуудад Индонези улсад суралцаж Сургагч багшийн сертификат авсан.

Япон болон БНСУ-ын компанийн засаглалын туршлагатай танилцах дадлагажих хөтөлбөрт хамрагдсан.

Банк санхүүгийн салбарт 17 дахь жилдээ үүнээс 10 орчим жил Компанийн нийгмийн хариуцлага болон Компанийн засаглалын чиглэлээр удирдах албан тушаалд ажилласан.

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон АНУ-ын ОУХА-ийн төслүүдийг хэрэгжүүлэхэд оролцсон.