ТӨК-д зориулсан дотоодын КЗ-ын сургагч багш бэлтгэх дипломын сургалт

Компанийн Засаглалын Хөгжлийн Төв нь Азийн Хөгжлийн Банктай хамтран Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглалд олон улсын сайн туршлага, зарчмыг нэвтрүүлэх, ТУЗ-ийн болон удирдлагын багийн мэргэжлийн ур чадварыг тасралтгүй сайжруулж байх зорилгоор “ТӨК-ийн дотоодын КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ”-ыг зохион байгуулах гэж байна.

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

  • Суралцагчдад үндсэн сэдвүүдийн онолыг эзэмшүүлэх
  • Бие даан судлах, гүйцэтгэх чадварыг хөгжүүлэх
  • Төгсөлтийн ажил буюу илтгэлээр мэдлэг, чадварыг баталгаажуулах

АГУУЛГА

Сургалтаар Төрийн өмчит компанийн засаглалын хөгжлийн чиг хандлага, ТУЗ-ийн төрөлжилт, ТУЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой зохион байгуулах, гишүүний сонгон шалгаруулалт ба ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, гишүүдийн үүрэг, хариуцлага, ТУЗ-ийн үр бүтээлтэй үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүдийг ойлгож, удирдах, хөрөнгө оруулалтын шинжилгээ, бизнес төлөвлөгөө ба бизнесийн үнэлгээ зэрэг цогц ойлголтуудыг заана.

АРГА ЗҮЙ

Сургалтыг Олон Улсын Санхүүгийн Корпораци(IFC)-ийн Компанийн засаглалын олон улсад багшлах эрх авсан, эксперт багш нар өөрсдийн ТУЗ-д олон жил ажилласан туршлага болон дээд түвшний удирдлагуудад сургалт явуулах арга зүйд тулгуурлан хөтлөн явуулна.

Сургалт интерактив байдлаар, олон улсын болон үндэсний кейс, практикуудад тулгуурлан явагдана.

СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Компанийн засаглалын чиглэлээр ажилладаг, энэ чиглэлийн анхан шатны сургалтанд хамрагдсан, төрийн өмчит компанид ажилладаг, цаашид өөрийн ажиллаж буй  компанидаа засаглалын сургалт явуулах, үнэлгээ зөвлөгөө өгөх хүсэл сонирхол бүхий албан тушаалтан байна.

ХИЧЭЭЛИЙН ХЭЛБЭР

Сургалт танхим, цахим хосолсон байдлаар явагдана.

1 удаагийн хичээл 2-3 цаг үргэлжлэх бөгөөд сургалтууд ихэвчлэн ажлын бус цагаар зохион байгуулагдана.

НИЙТ СУРГАЛТЫН ЦАГ

Үндсэн хичээл

Бие даах ажил – /кейс бичих/

Илтгэл тавих – /хичээл заах/