М.Түвшинжаргал (Ph.D)
Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн багш
Ажлын туршлага: 2011-2013 онд “Шихихутуг Их Сургууль”-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн дадлагажигч багш, 2015-2019 онд “Эржиес их сургууль, Хуулийн Факультет ”-ийн туслах ажилтан, гадаад судлаач, 2017-2018 онд “Исмаял Каяар-Өмгөөллийн Фирм”-д туслах ажилтан, 2020-2021 онд МУИС-ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн цагийн багш, 2020-2022 онд ШИС-ийн, Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, 2020 оноос “ГЭК майнинг” ХХК-д хуулийн зөвлөх, 2023 оноос СЭЗИС-ийн, Эрх зүйн тэнхимийн ахлах багш, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, ШИС-ийн Ахисан түвшний сургуулийн гэрээт багш, 2024 оноос Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн Олон улсын багшлах эрхтэй эксперт, зөвлөх багшаар ажиллаж байна.
Эрдмийн зэрэг цол: Шихихутуг Их Сургууль, Бакалавр, 2011, “Компанийн энгийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт”, МУИС – Хууль зүйн сургуулийн магистр, 2013, “Олон нийтийн өмчлөлийн компанийн эрх зүйн зохицуулалт” (Аляскийн байнгын сан, Монголын харьцуулсан судалгаа), Эржиес Их Сургууль (Турк улс), Хуулийн Факультетын доктор, 2019, “Компанийг нийлүүлэх, нэгтгэх үйл ажиллагааг худалдааны эрх зүй ба өрсөлдөөний эрх зүйн үүднээс судлах нь” (Турк ба Монгол улсын харьцуулсан судалгаа), 2024 онд Шихихутуг ИС-ийн дэд профессор.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн хуулийн төслийн судалгаа, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн Төлөөлөн удирдах зөвлөл: Олон улсын туршлага ба Монгол Улс (Уул уурхайн салбарын жишээн дээр), Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн эрх зүйн шүүмж, санал, Хөгжлийн сангийн тухай хуулийн төслийн шүүмж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний нэгдлийн эрх зүйн байдал, засаглалын судалгаа, гүйцэтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх төсөл, Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн судалгаа, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн судалгаа Арилжааны тухай хуулийн төслийн судалгаа, Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл: Бүрэн эрх ба хариуцлага, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийн шүүмж төслүүд дээр ажилласан туршлагатай.