Бидний тухай

Компанийн засаглалын хөгжлийн төв

Компанийн Засаглалын Хөгжлийн Төв (CGDC) ашгийн бус, төрийн бус байгуулага бөгөөд гишүүнчлэл болон түншлэл дээр үндэслэн сургалт, зөвлөгөө, судалгаа, гишүүдийнхээ эрх ашгийг төлөөлөн хамгаалах нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг. Тус байгуулага нь Санхүүгийн Зохицуулах Хороо болон Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн хамтын санаачлагын үр дүнд 2009 онд анхлан байгуулагдсан бөгөөд одоогоор 25 гишүүн байгуулага, 50 хувь гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Компанийн Засаглалын Хөгжлийн Төв нь Монголд анхлан компанийн засаглалын чиглэлээр сургалт, судалгаа, зөвлөгөө өгч эхэлсэн, салбартаа анхдагч бөгөөд тэргүүлэгч байгуулага билээ. Бид Монголын Компанийн Засаглалын Үндэсний Форумыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд компанийн засаглалаар мэргэшсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, гадаад, дотоодын зөвлөгч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж байна.

Компанийн Засаглал нь Монголын бизнесийн орчинд шинэ ойлголт хэвээр байгаа учраас Компанийн Засаглалыг хөгжүүлэхийн тулд үр дүнтэй хичээл зүтгэл, дэмжлэг, тогтвортой шаргуу хэрэгжүүлэлт шаардагдаж байна. Иймд бид өөрсдийн түншүүдтэй хамтран Монголын орчинд Компанийн Засаглалын ойлголтыг хөгжүүлэх, практикад нэвтрүүлэх чиглэлд ажилласаар ирлээ. 2009 оноос хойш (2015 оны үзүүлэлтийг оруулахгүйгээр) Компанийн Засаглалын Хөгжлийн Төвөөс нийтдээ 82 удаагийн мэргэжлийн сургалт явагдаж, давхардсан тоогоор 1993 хүн сургалтанд хамрагдсан байна.

Алсын хараа

Бид Монголын компанийн засаглалыг хөгжүүлэх тэргүүлэгч хүчин байхыг эрмэлзэн ажиллана.

Эрхэм зорилго

Манай төв Компанийн Засаглалын олон улсын стандарт дээр тулгуурласан, үндэсний онцлогийг тусгасан Компанийн Засаглалын цогц сургалтыг явуулж байна. Бид орчин үеийн Компанийн Засаглалын тогтолцоог бий болгохын төлөө, мөн олон улсын санхүүгийн зах зээл дээр өрсөлдөхийг зорьж буй компаниудад мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Бид Компанийн Засаглалын чиглэлийн судалгаа, шинжилгээг академик түвшинд болон хэрэглээнд зориулсан байдлаар хийдэг бөгөөд өөрийн гишүүн компаниудын эрх ашгийг хамгаалах, Монголын бизнесийн орчныг боловсронгуй болгох тал дээр нөлөөллийн үйл ажиллагааг явуулж байна. Бид ТУЗ-ийн гишүүдийг хөгжүүлэх, эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан тусалж, дэмжих, компанийн хөгжилд тэдний гүйцэтгэх үүргийг илүү үр өгөөжтэй болгох, ТУЗ-ийн гишүүдийн дуу хоолой болж ажиллах чиглэлийг эрхэм болгоно.

ТУЗ-ийн гишүүд

Д.Батжаргал

ТУЗ-ийн дарга

Т.Цэнд-Аюуш

Гүйцэтгэх захирал

Ц.Эрдэнэбилэг

ТУЗ-ийн гишүүн

Д.Байлыхүү

ТУЗ-ийн гишүүн

Е.Оюунбилэг

ТУЗ-ийн гишүүн

Д.Нармандах

ТУЗ-ийн гишүүн

Д.Ашидмаа

ТУЗ-ийн гишүүн

Kомпанийн Засаглалын Хөгжлийн Төвд хичээл зааж байсан Олон улсын зөвлөх багш нар

Александр Окунев

Vladyslava Ryabota

Juan Carlos Fernandez

Joseph Fan

Anne Molyneux

Andrew Chambers

Demir Yener, PhD

Профессор Ульрих Стегер (Ulrich Steger)

Доктор Кристоф Недопил (Christoph Nedopil)