Санхүүгийн Зохицуулах Хороо (FRC), Монголын Хөрөнгийн Бирж (MSE), Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Компанийн Засаглалын Хөгжлийн Төв (CGDC) хамтран “Тогтвортой компаниудыг бий болгоход хөрөнгө оруулагчид болон зохицуулагч байгуулагуудад тулгарч буй сорилт” сэдвийн доор Монголын компанийн засаглалын 10 дахь чуулганыг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Holiday Inn зочид буудалд амжилттай зохион байгууллаа. Тогтвортой компаниудыг бий болгоход хөрөнгө оруулагчид болон зохицуулагч байгууллагуулал тулгарч буй сорилт тэдгээрийн шийдлийг хэлэлцэхээр 150 гаруй бизнес эрхлэгч, төр, иргэний байгууллагуудын төлөөлөгчид болон олон улсын байгууллагын мэргэжилтнүүд оролцлоо.

Илтгэгчид:
ОУСК, Ази Номхон далайн бүсийн КЗ-ын хөтөлбөрийн удирдагч Крис Разук
КЗХТ-ийн Гүйцэтгэх захирал T.Цэнд-Аюуш

Паниалистууд:
БиДиСек ХК-ийн Гүйцэтгэх захирал Д. Даянбилгүүн
MICC хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Д. Ачит- Эрдэнэ
СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б. Лхагвасүрэн
МХБ-ийн Хяналт, зохицуулалтын газрын дарга A. Мөнхбаясгалан
КЗХТ-ийн ТУЗ-ийн гишүүн Д. Байлыхүү ОУСК Ази Номхон далайн бүсийн КЗ-ын хөтөлбөрийн мэргэжилтэн Aнар Алиев
Mелвил Эрдэнэдалай ХХН Партнер O. Эрдэндалай

Хэлэлцсэн гол асуудлууд:
Хөрөнгө оруулагч нарын эрх ашгийг хамгаалах нь: Сорилт ба боломж

  • Ил тод байдал, тайлагналан ач холбогдол /Жилийн тайлан ба тогтовортой байдлын тайлан
  • Санхүүгийн тайлагнал
  • Зуучлагч байгууллагын үүрэг
  • Хувьцаа эзэмшичгдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин
  • Сонирхлын зөрчилтэй хэлцэл

Компанийн засаглалыг зохицуулагч байгууллагын өнцөгөөс харахад: Cорилт ба дараагийн алхмууд

  • Хууль эрх зүйн орчинд гарсан сүүлийн үеийн өөрчлөлтүүд
  • КЗ-ын хууль эрх зүйн орчинд шинээр гарч буй өөрчлөлтүүд
  • КЗ-ын глобал хандлагууд, тэдгээрийг Монгол улсад хэрэгжүүлэх нь.