Санхүүгийн Байгууллагын Засаглал сэдвээр явагдах энэ удаагийн форумын хамтрагчаар Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Банкны Холбоо, Азийн Хөгжлийн Банк оролцож байна. Түүнчлэн, компанийн засаглалын олон улсын стандартыг тогтоогч байгууллага болох Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага (OECD)-ын төлөөлөгч энэхүү форумд урилгаар оролцож илтгэл тавих болно.
Зохион байгуулагч бид энэ форумаар банк, санхүүгийн байгууллагуудын засаглалын өмнө тулгарч буй шинэ сорилт, эрх зүйн шинэтгэлийн асуудал болон банк санхүүгийн байгууллага, компанийн засаглалын үнэлгээ хийх хэрэгслүүдийг танилцуулах, хэлэлцүүлэг өрнүүлэхийг зорьж байна. Мөн холбогдох гарын авлага, материалыг тараана. Монгол, Англи хэлээр явагдах форум шууд орчуулгатай