МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ҮР НӨЛӨӨ: Төр, иргэний нийгмийн байгууллагууд, компаниудын үүрэг

9 дэх удаагийн чуулган
Дэлхийн Банкны Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) нь Компанийн засаглалын хөгжлийн төвтэй хамтран ес дэх удаагийн Компанийн засаглалын чуулганыг зохион байгуулав.

Засаглалаа сайжруулахад монголын компаниудад тулгарч буй бэрхшээл, сорилт, тэдгээрийн шийдлийг хэлэлцэхээр 150 гаруй бизнес эрхлэгч, төр, иргэний байгууллагуудын төлөөлөгчид болон олон улсын байгууллагын мэргэжилтнүүд оролцлоо.

Чуулганы үеэр 2015 онд төрийн болон хувьцаат компаниудын дунд зарласан жилийн “Шилдэг тайлан шалгаруулах үндэсний уралдаан”-ы ялагчийг тодрууллаа.

Энэ уралдаанд нийт 20 төрийн өмчийн болон хувьцаат компаниуд оролцон олон улсын стандартын дагуу өнгөрсөн оны тайлангаа гаргасан бөгөөд “АПУ” ХК-ийн тайлан “2015 оны шилдэг жилийн тайлан” уралдааны цомыг гардан авлаа.

9 дэх Монголын компанийн засаглалын форумын нээлт

Илтгэлүүд

Хэлэлцүүлэг

ARAM төслийн шагнал гардуулах ёслол