ТӨК-ийн дотоодын ЗАСАГЛАЛЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газар (PCSP), Азийн Хөгжлийн банк (ADB), Компанийн Засаглалын Хөгжлийн Төв (CGDC) хамтран төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглалд олон улсын сайн туршлага, зарчмыг нэвтрүүлэх, ТУЗ-ийн болон удирдлагын багийн мэргэжлийн ур чадварыг тасралтгүй сайжруулж байх зорилгоор “ТӨК-ийн дотоодын ЗАСАГЛАЛЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ”-ыг зохион байгуулна.

АГУУЛГА

Сургалтаар төрийн өмчит компанийн засаглалын хөгжлийн чиг хандлага, ТУЗ-ийн төрөлжилт, ТУЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой зохион байгуулах, ТУЗ-ийн үнэлгээ, ТУЗ-ийн үр бүтээлтэй үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүдийг ойлгож, удирдах, хөрөнгө оруулалтын шинжилгээ, бизнес төлөвлөгөө ба бизнесийн үнэлгээ зэрэг цогц ойлголтуудыг заана. Мөн сурган, заах арга зүй, манлайлал ба сэтгэлзүйн чадамжийн сургалт орно.

АРГА ЗҮЙ

Сургалтыг Азийн Хөгжлийн Банкны мэргэжилтэн Кристофер Э. Расселл болон Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн олон улсад багшлах эрх бүхий эксперт багш нар өөрсдийн ТУЗ-д олон жил ажилласан туршлага болон дээд түвшний удирдлагуудад сургалт явуулах арга зүйд тулгуурлан хөтлөн явуулна. Сургалт интерактив байдлаар, олон улсын болон үндэсний кейс, практикуудад тулгуурлан явагдана. Сургалтын дараа шалгалт авч тэнцсэн хүмүүст сургагч багшийн диплом гардуулна.

СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Компанийн засаглалын чиглэлээр ажилладаг, анхан шатны сургалтанд хамрагдсан, цаашид өөрийн ажиллаж буй  компанидаа засаглалын сургалт явуулах, ТУЗ-д үнэлгээ хийх, ТУЗ-д зөвлөгөө өгөх хүсэл сонирхол бүхий албан тушаалтан байна.

ХИЧЭЭЛИЙН ХЭЛБЭР

Сургалт танхим, цахим хосолсон байдлаар зохион байгуулагдана.

Сургалтын хугацаа: 2026.05.01-07.01 

НИЙТ СУРГАЛТЫН ЦАГ

Үндсэн хичээл – 44 цагийн танхимын хичээл /Бямба гаригуудад 8 цагаар/

Бие даах ажил – 1 сар

Хамгаалалт/шалгалт – 1 өдөр

Багш нар

Зохион байгуулагчид

Холбоо барих

Холбогдох утасны дугаар: 88978179, 99105111

И-мэйл: info@cgdc.org.mn

Вэйбсайт: www.cgdc.org.mn

БҮРТГЭЛ

Сургалтын бүртгэл www.cgdc.org.mn вэбсайт болон Компанийн Засаглалын Хөгжлийн Төв фэйсбүүк пэйжээр явагдана.