Компанийн засаглалын ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ВИРТУАЛ ОНЛАЙН сургалт

Компанийн Засаглалын Хөгжлийн Төв (CGDC) нь 2009 оноос эхлэн олон улсын мэргэжлийн байгууллагууд (IFC, USAID, ADB)-тай хамтран Монголд анх удаа компанийн засаглалын сургалт явуулж эхэлсэн, бүх багш нар нь олон улсад бэлтгэгдсэн, нарийн мэргэшсэн байгууллага юм.

Сургалтын Зорилго:

Сургалт нь компанийн засаглалын талаар анхан шатны мэдлэг, мэдээлэл олгох зорилготой. ТӨК, ХК, ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь Компанийн тухай хуулийн 75.8-нд заасны дагуу энэхүү сургалтанд сууж, гэрчилгээ авсан байх шаардлагатай.

Сургалтын агуулга:

Компанийн засаглалын олон улсын зарчмууд, сайн туршлага, хувьцаа эзэмшигчийн эрх, хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүн, эрх, үүрэг, ТУЗ-ийн гишүүний эрх, үүрэг, хариуцлага, сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэл, гүйцэтгэх удирдлагын томилгоо, хяналт, урамшуулал, компанийн дотоод хяналтын тогтолцоо, тайлагнал, ил тод байдал зэрэг ойлголтуудын талаар системтэй мэдлэг олгох, Монголын эрх зүйн орчин, зохицуулалтууд, компанийн засаглалын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх болно.

Оролцогсод:

Сургалтанд компанийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн гишүүд, захирлууд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн дээд түвшний удирдлага, дунд шатны менежерүүд, мэргэжлийн хүмүүс хамрагдана.

Багш нар:

Олон Улсын Санхүүгийн Корпорацийн (IFC) сургалтуудад сууж олон улсад багшлах эрхийн гэрчилгээ авсан, гадаадын хөрөнгө оруулалттай компани, банк зэрэг бизнесийн байгууллагуудад ТУЗ-ийн гишүүн болон Нарийн Бичгийн Дарга, Компанийн засаглал болон Комплаенс хариуцаж ажилласан ажлын туршлагатай, олон улсын төсөл, хөтөлбөрүүд болон эрдэмтэдтэй хамтран компанийн засаглалын судалгаа, үнэлгээг хийж ирсэн туршлагатай багш нар заана.

Сургалтын боломж

Манай сургалтанд хамрагдсанаар компанийн засаглалын чиглэлээр 1 жилийн хугацаанд анхан шатны зөвлөгөөг үнэгүй авах эрх олгогдоно.

Компани, аж ахуйн нэгжүүд өөрийн байгууллага дээрээ виртуаль онлайн сургалт авах боломжтой (Төлбөрийн хөнгөлөлттэй байж болно).

Сургалтын төлбөр

450,000₮

Сургалтын төлбөрт ном гарын авлага, эмхэтгэл багтсан болно

Хаана: Онлайн Виртуаль сургалт

Гэрчилгээ: Шуудангаар илгээнэ.

Хэзээ

2024 оны 12 сарын 14, 15

Бүртгэл дуусах хугацаа: 2024 оны 12 сарын 12 өдрийн 15 цагт дуусна.

Хүний тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй.

Холбоо барих

Манай хаяг ба холбоо барих:

Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, СЭЗИС-ийн С байр,1103 тоот өрөө

Утас: +976- 7000 8084, 99105111, 88978179
Факс: +976-7000 8084
Цахим шуудан: info@cgdc.org.mn