Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглалд олон улсын сайн туршлага, зарчмыг нэвтрүүлэх, ТУЗ-ийн мэргэжлийн ур чадварыг тасралтгүй сайжруулж байх зорилгоор Компанийн засаглалын ахисан түвшний сургалтыг Азийн сан, Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар болон Компанийн Засаглалын Хөгжлийн Төв хамтран 2019 оны 12 сарын 04-өөс 12 сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд энэхүү ахисан түвшний сургалтанд ТУЗ-ийн гишүүд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нар, Гүйцэтгэх удирдлагууд гээд нийт 500 хүн хамрагдсан.
Сургалтанд хамрагдсан оролцогчид шалгалт өгч, ахисан түвшний гэрчилгээ авснаар цаашид Төрийн өмчит компаниудын ТУЗ-д сонгогдон ажиллахад засаглалын мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн нэг гол үзүүлэлт болж үнэлэгдэж байна.
2019 онд зохион байгуулсан Компанийн засаглалын ахисан түвшний гэрчилгээний хугацаа дууссантай холбогдуулан ТӨК-ийн ахисан түвшний ГЭРЧИЛГЭЭ СУНГАХ сургалтыг зохион байгуулах гэж байна.
Хэзээ: 2024 оны 5 сарын 31
Хаана: Онлайнаар
Төлбөр: 550,000₮
Сургалтын гэрчилгээг файл хэлбэрээр илгээхээс гадна эх хувийг баталгаат шуудангаар илгээнэ. Компани, ААН-үүд өөрийн байгууллага дээр сургалт авах боломжтой.
Бүртгэл дуусах хугацаа: 2024 оны 5 сарын 29