Аливаа байгуулагыг амжилттай удирдахын тулд засаглалын тогтолцоо, бүтэц, үүрэг хариуцлага, хяналт, эрх мэдлийн хуваарилалт зэргийг хэрэгжүүлэх хэвшмэл мэдлэг чадвараас гадна өөрийгөө удирдах, хянах, хөгжүүлэх, бусдад ойлгуулах, бусдыг ойлгох, нөлөөлөх, манлайлах зөөлөн ур чадвар нэн чухал. ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын түвшинд энэ зөөлөн ур чадварыг маш сайн ойлгож, бодлого, төлөвлөгөөндөө зөв тусгахгүйгээр, удирдлагууд өөрсдөө энэ аргазүйд суралцахгүйгээр байгуулагынхаа алсын хараа, стратегийг хэрэгжүүлэх боломжгүй. Тасралтгүй өөрчлөгдөж буй гадаад орчинд компани түргэн зохицож, амжилттай өөрчлөгдөж байхын үндэс нь хүний нөөцөө хүн талаас нь ойлгож, удирдах, байгалийн хуулиудыг танин мэдэж, түүнд зохицон ажиллах явдал юм. Удирдлагын зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нэн шинэ үеийн манлайллын мөн чанарыг сууриас нь тайлбарлахад энэхүү сургалтын зорилго оршино.
Сургалт харилцан ярилцагад суурилсан лекц, кейс, сэтгэлзүйн дасгал хосолсон арга зүйгээр явагдах бөгөөд Олон Улсын Санхүүгийн Корпорацийн (ОУСК) Компанийн засаглалын сургагч багшийн эрхтэй, АНУ-ын Эмори Их Сургуулийн СВСТ (Cognitively Based Compassion Training) сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн, доктор, профессор багш хөтлөн явуулна.
Танай байгуулагыг хэн удирдаж байна вэ, ТУЗ-ийн гишүүд болон гүйцэтгэх удирдлагын хувь хүний шинж чанарууд, ТУЗ-ийн динамик, байгуулагын өөрчлөлтийг хэрхэн хийх вэ, хүмүүсийг хэрхэн дагуулж манлайлах вэ, хүний үнэ цэнийг хэрхэн өсгөж, үнэнч, тогтвортой байдлыг бий болгох вэ? Үүний тулд зан араншин, сэтгэл хөдлөлийн цаад мөн чанарыг ойлгох, түүнийг удирдаж сурах, өөрийгөө хайрлах, бусдыг ойлгох, оновчтой нөлөөлөх (Ньюросайнсын шинжлэх ухааны судалгаа, ололтуудад үндэслэсэн агуулга)
ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагууд, менежрүүд болон залуу лидерүүдэд зориулсан БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГАТ СУРГАЛТ
Бизнесийн удирдлагын доктор, Компанийн засаглалын эксперт, судлаач
СЭЗИС-ийн Ахисан түвшний сургуулийн профессор, Компанийн засаглалын удирдахуйн ухааны доктор, КЗХТ-ийн Гүйцэтгэх захирал, КЗ-ын мэргэжилтэн, ОУСК-ийн сургагч багшийн эрхтэй, АНУ-ын Эмори Их Сургуулийн CBCT (Cognitively Based Compassion Training) сургалтын 1 жилийн хөтөлбөрийг дүүргэж сургагч багшийн эрх авсан.