Гишүүнчлэл

Яагаад элсэх ёстой??

  • Мэргэжлийн, итгэлтэй зөвлөх: Гишүүнчлэлийн эрхээрээ тодорхой чиглэлээр, тодорхой хугацааны хүрээнд зөвлөхүүдээс үнэгүй зөвлөгөө авах эрх
  • Олон улсын түвшинд бэлтгэгдэсэн багш нар: IFC, CGForum, USAID зэрэг байгууллагуудын Компанийн Засаглалын мэргэшсэн багш бэлтгэх сургалтуудыг бүрэн дүүргэсэн мэргэжлийн багш нартай холбогдох
  • Найдвартай мэдээллүүд: Мэргэжлийн өндөр түвшний, хамгийн шинэлэг мэдээллүүдийг гишүүнчлэлийн эрхийн хүрээнд үнэгүй болон хөнгөлөлтэй үнээр авах эрх
  • Хараат бус гишүүний сан: Монголын анхны мэргэшсэн хараат бус гишүүдийн мэдээллийн санг ашиглах, хувь гишүүд энэ санд мэдээллээ оруулснаар хараат бус гишүүнээр өөрийгөө нэр дэвшүүлэх боломж
  • ТУЗ-ийн Нарийн бичгийн даргын сан: Монголын анхны мэргэшсэн ТУЗ-ийн Нарийн Бичгийн Даргын мэдээллийн санг ашиглах, хувь гишүүд өөрсдийн мэдээллийг оруулснаар өөрийгөө нэр дэвшүүлэх боломж
  • ТУЗ-ийн гишүүний сан: ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийн санг ашиглах, хувь гишүүд өөрсдийн мэдээллийг оруулж, ТУЗ-ийн гишүүнд өөрийгөө нэр дэвшүүлэх боломж
  • Хөнгөлөлт: Гишүүнчлэлийг дагаж ирдэг үйлчилгээ, сургалтын 20%-ийн хөнгөлөлт
  • Мэдээлэл: Сар тутмын сэтгүүл, мэргэжлийн зөвлөгөө, судалгааны танилцуулга, компанийн засаглалын чиглэлээр зохион байгуулагдаж буй үйл ажиллагааны зар, мэдээ, урилга
  • Харилцаа холбоо: Мэргэжлийн холбоодод элсэх боломж, компанийн засаглалын түвшний харилцаа холбоог хөгжүүлэх боломж
  • Бизнесийн бүх төрлийн сургалт: Байгуулага дээрээ авч болох компанийн засаглалын болон стратеги, хүний нөөц, маркетинг, санхүү, нягтлан бодох бүртгэл, бизнесийн эрхзүйн сургалт, судалгааны захиалга, үйлчилгээний мэдээлэл, хөнгөлөлт, урамшуулал

Гишүүнчлэлийн төрөл, гишүүнээр элсэх

Манай гишүүнчлэлийг сонирхон, элсэхээр хандаж байгаа танд талархлаа. Та гишүүнчлэлийн төрөл гэдэг хэсгээс өөрийн элсэхээр сонгосон төрлийн анкетыг бөглөж, харгалзах хэмжээний мөнгөн дүнг манай төвийн дансанд шилжүүлнэ үү. Таны анкет болон төлбөрийг хүлээн авсны дараа КЗХТ-өөс таны имэйл хаягаар холбогдоно.

Байгуулагын гишүүнчлэл
(бөглөх анкет, жилийн хураамж, төлбөр хийх данс)
Хаан Банк, Компанийн Засаглалын Хөгжлийн Төв (КЗХТ), 50 2127 9390

Хувь хүний гишүүнчлэл
(бөглөх анкет, жилийн хураамж, төлбөр хийх данс)
Хаан Банк, Компанийн Засаглалын Хөгжлийн Төв (КЗХТ), 50 2127 9390

Манай гишүүд