Д.Байлыхүү

(MBA), Компанийн засаглалын эксперт, Зөвлөх, Судлаач, Гавьяат эдийн засагч

1986-1990 онд ЭШЗТИ-д эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, 1990-1996 онд ЗГӨХК-т рефрент, ерөнхий нарийн бичгийн дарга, 1996-2013 онд ТӨХ-нд зөвлөх, 2011-2013 онд ADB L2301-MON төслийн өөрчлөн байгуулалтын зөвлөх, 2012-2015 он ADB TA-82 36 төслийн багийн дэд дарга, 2013-2015 онд ADB G0204 MON PMU төслийн эдийн засагч, багийн дэд дарга, 2015-2016 онд ADB 48467-001 төслийн удирдлагын менежер зэрэг ажлыг хийж байгаад тэтгэвэрт гарсан.

Одоо төрийн болон хувийн өмчийн хэд хэдэн компанид ТУЗ-ийн гишүүн, зөвлөхөөр ажиллахын зэрэгцээ Компанийн засаглал болон компанийн өөрчлөн байгуулалтын чиглэлээр зарим их, дээд сургуулиудад лекц унших ажлыг хийдэг.

Эдгээр ажлын зэрэгцээ ННФ-д судлаач, КЗХТ-д зөлөх багшийн ажлыг хийж байна. 1978-1986 онд МУИС-ыг холбооны инжнер эдийн засагч мэргэжлээр баклавр, 1993 онд ШУТИС-д Бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан.

Компанийн засаглал болон компанийн өөрчлөн байгуулалтын чиглэлээр 1990-иад оноос эхлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх ажилд анхнаас биечлэн оролцож өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засгийн өөрчлөн байгуулалттай холбоотой 20 гаруй хууль, бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулах ажлыг дангаар болон бусадтай хамтран хийсэн.

Мөн компанийн засаглал, өөрчлөн байгуулалттай холбоотой 10 шахам судалгааны ажлыг хийж холбогдох байгууллагуудад нь хүлээлгэн өгсөн байна. Үүнээс гадна компанийн засаглал болон өөрчлөн байгуулалтай холбоотой 5 ном, хэд хэдэн судалгааны ажил, болон гарын авлага зэргийг гаргасан байна.