М.Чанцалмаа

Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн багш, зөвлөх

Ажлын туршлага: Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон АНУ-ын ОУХА-ийн төслүүдэд төслийн ажилтан, ерөнхий зохицуулагчаар ажиллаж, төслийн менежментийн чиглэлээр мэргэшсэн. Банк санхүүгийн салбарт 20 дахь жилдээ ажиллаж үүнээс 10 орчим жил Компанийн нийгмийн хариуцлага болон Компанийн засаглалын чиглэлээр удирдах албан тушаалд ажиллаж байна.

Эрдмийн зэрэг хамгаалсан сургууль: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Мастер, Австралийн Латробегийн их сургууль, МУИС-ийн хамтарсан хөтөлбөрийн Бизнесийн Удирдлагын Мастерын зэрэг, улмаар ИБУИНВУ-ын Засгийн газрын Чевенингийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж Компанийн засаглалын MSc (ШУ-ны Мастер)-ийн зэрэг хамгаалсан.

Компанийн засаглалын сургагч багшийн эрх олгох ЕСБХБ-ны сургалтад АНУ-д 2013 онд, ОУСК-ын сургагч багш бэлтгэх сургалтад 2013 болон 2014 онуудад хамрагдаж Компанийн засаглалын мэргэшсэн Сургагч багш болсон.

Япон болон БНСУ-ын компанийн засаглалын туршлагатай танилцах дадлагажих хөтөлбөрт хамрагдахын зэрэгцээ Их Британи, Европын холбооны улсууд дахь компаниудын засаглалын болон БОНЗ (Байгаль орчин, нийгэм, засаглал)үйл ажиллагаатай холбоотой судалгаа хийж байсан туршлагатай.