A.Oдгэрэл
Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн багш
Ажлын туршлага: 2002-2015 он хүртэл СЭЗИС-ийн Нягтлан Бодох Бүртгэлийн тэнхимд багш, 2015-2018 онд СЭЗИС-ийн Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн сургуулийн захирал, 2019-өнөөг хүртэл СЭЗИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Мөн 2025 оноос МҮДАХ (Монголын үндэсний дотоод аудиторуудын холбоо)-ний Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Далайван Аудит ХХК-д 2007 оноос хойш гэрээт аудитороор ажиллаж Мянганы сорилтын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөр болон Томоохон ААН-үүдийн санхүүгийн тайланд аудит хийж байсан туршлагатай.
Эрдмийн зэрэг хамгаалсан сургууль: 1998-2002 онд СЭЗДС-г Нягтлан бодогч -эдийн засагч мэргэжлээр баклавр, 2002-2006 онд СЭЗДС-д Бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. 2014 оноос СЭЗИС ийн докторантурт суралцаж байна.
Судалгаа ба зөвлөгөөний чиглэл: Компанийн санхүүгийн тайлагнал, дотоод хяналт, хөндлөнгийн болон дотоод аудитын чиглэлээр судалгаа, зөвлөх ажил хийдэг. Эрдэм шинжилгээ судалгааны 20 гаран өгүүлэл, 10 гаруй төсөлт судалгааны ажил, 5 орчим мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлагыг хамтран болон бие даан зохиож хэвлүүлсэн байна.