Э.Оюунбилэг
Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн багш, зөвлөх
Ажлын туршлага: 1987 оноос хойш Худалдаа аж үйлдвэрийн танхим, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн төсөл дээр ажилласан. 2001-2013 онуудад ХААН банкинд гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, хүний нөөц, захиргаа аж ахуй, хууль эрх зүй зэрэг асуудыг эрхэлсэн захирал болон ТУЗ-ий нарийн бичгийн даргаар, 2013 оноос өнөөг хүртэл ОУСК-ийн Монгол дахь Компанийн засаглалын хөтөлбөрийн зөвлөх, 2016 оноос хойш мөн өнөөг хүртэл Петровис Группийн Засаглал, комплаенс эрхэлсэн захирал, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга ажиллаж байна.
Эрдмийн зэрэг хамгаалсан сургууль: 1981-1986 онд Ленинградын Их Сургууль /хуучин нэрээр/ олон улсын эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2006 онд СЭДС, Хандонг Глобал Их Сургуулийн хамтарсан хөтөлбөрийн MBA зэрэг хамгаалж, 2007 онд төлбөр Америкийн Банкны Холбооны дэргэдэх Стониер Банкны удирдлагын дээд сургууль төгссөн.
Судалгаа ба зөвлөгөөний чиглэл: Компанийн засаглалын асуудлаар судалгаа хийх, сургалтын хөтөлбөрийг боловсруулах, гарын авлага бэлдэх, арилжааны банк, хувийн болон төрийн өмчит компаниудад засаглалын үнэлэгээ хийх зэрэг ажлуудыг хийж; засаглал, комплаенс, удирдлага манлайлалын асуудлаар компаниудад зөвлөгөө өгдөг.