Т.Цэнд-аюуш (Ph.D)

Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн багш, зөвлөх

Эрдмийн болон мэргэжлийн зэрэг цол: Бизнесийн удирдлагын доктор

Ажлын туршлага: 1993-2005 онд СЭЗДС-ийн багш, 2006-2008 онд Зөвлөгөө Өгөх Төвийг хариуцсан СЭЗДС-ийн дэд Захирал, 2009-2013 онд КЗХТ (CGDC)-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, 2013 оноос өнөөг хүртэл СЭЗИС-ийн профессор, 2014-2018 онд СЭЗИС-ийн ТУЗ-ийн Нарийн Бичгийн Дарга, 2015-2020 онд СЭЗИС, КЗХТ-ийн хамтарсан Компанийн Засаглалын МВА-ийн хөтөлбөрийн эрхлэгч, 2013 оноос одоог хүртэл КЗХТ (CGDC)-ийн Гүйцэтгэх захирлаар болон СЭЗИС-ийн АТС-ийн профессороор ажилладаг.

Эрдмийн зэрэг хамгаалсан сэдэв, он, сургууль: МУИС, 2011, “Монголын компанийн засаглалын хөгжлийн асуудлууд” 2011 онд Японы Чой Гакугийн Их Сургуулийн эрдэмтэд, МУИС-ийн багш нартай хамтран МХБ-ийн ТОП 20 компани дээр компанийн засаглалын судалгааг хийж, нээлттэй байдлын индексийг тооцож, докторын зэрэг хамгаалсан.

Судалгаа ба зөвлөгөөний чиглэл: Компанийн засаглалын үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх, судалгаа болон сургалт зохион байгуулдаг.

Судалгааны шинэ чиглэл: 2022-2023 онд АНУ-ийн Эмори Их Сургуулийн Танин мэдэхүйд суурилсан энэрэх сэтгэл хөгжүүлэх сургалт (CBCT)-ын сургагч багшийн нэг жилийн сургалтыг дүүргэж багшлах эрх авсан. Удирдлагын сэтгэл судлал, манлайллын чиглэлд судалгаа хийж, суралцаж байгаа.

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн бүх эмч, удирдлагуудад, Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмч нарт, Хаан банкны дунд шатны менежерүүд болон Гүйцэтгэх удирдлагын багт, Голомт банкны Гүйцэтгэх удирдлагын баг, салбарын захирлууд, залуу лидерүүдэд, Төрийн банкны Гүйцэтгэх удирдлагын баг болон Улаанбаатар гурил ХХК-ийн бүх удирдлага, менежерүүдэд CBCT- Сэтгэлзүйн хичээлийг тус бүр 16 цаг орсон.