Ж.ҮНЭНБАТ

Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн багш, зөвлөх

Ажлын туршлага: 1996 онд Монгол банкны ерөнхийлөгч, 1998-1999 онд Азийн Хөгжлийн Банк, захирлуудын зөвлөлийн дэд дарга, 2000-2006 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, 2000-2006, 2015-2020 онд Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал, 2009-2015 онд Компанийн Засаглалын Хөгжлийн Төв (CGDC)-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Монголын Уул Уурхайн Корпораци, Голомт банк, АПУ ХК-ын ТУЗ-ийн гишүүн, Нээлттэй Нийгмийн Хүрээлэнгийн УЗ-ын гишүүн.

1985 онд Москва хотын Эдийн засаг Статистикийн дээд сургууль, 1994 онд Нью-Йорк дахь Колумбын Их Сургууль төгссөн.

Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед төв банкнаас банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлсний зэрэгцээ зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш анх удаа үнийн өсөлтийг хязгаарлаж чадсан.