Ж.ҮНЭНБАТ

(MBA), Компанийн засаглалын эксперт, зөвлөх

1996 онд Монгол банкны ерөнхийлөгч, 1998-1999 онд Азийн Хөгжлийн Банк, захирлуудын зөвлөлийн дэд дарга, 2000-2006 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийн багш, 2000-2006 онд Монголын банкуудын нэгдсэн эрх ашгийг төлөөлдөг салбарын холбоо, МБХ-ны гүйцэтгэх захирал, 2009-2015 онд КЗХТ (CGDC)-ийн Гүйцэтгэх захирал, АПУ ХК, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Монголын Уул Уурхайн Корпораци, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Нээлттэй Нийгмийн Хүрээлэн, ТУЗ-ийн гишүүн, Бичил Санхүүгийн Хөгжлийн Сан, ТУЗ-ийн гишүүн, 2015-2020 онд Монголын Банкны Холбоо, Гүйцэтгэх захирал ажиллаж байна. 1985 онд Москва хотын Эдийн засаг Статистикийн дээд сургууль, 1994 онд Нью-Йорк дахь Колумбын Их Сургууль төгссөн.

Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед төв банкнаас банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлсний зэрэгцээ зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш анх удаа үнийн өсөлтийг хязгаарлаж чадсан.