Он цагийн дараалал

2009

ТУЗ

Удирдах зөвлөлийн хуралдааны журам боловсруулж ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлж батлуулав.

2009.12.02-03

ОУСК-тай хамтран 2009.12.02-03-ий өдрүүдэд Сургагч багш нарын түвшинд “Компанийн Засаглалын хичээлийг хэрхэн боловсруулж явуулах”сургалтыг амжилттай зохион байгуулж, сургалтын гарын авлага материалуудыг хянаж, редакторлав.

2009

Төвийн үйл ажиллагааг сурталчлах, таниулах, гишүүнчлэлийнхээ тоог нэмэгдүүлэх зорилготойгоор бизнесийн байгууллагууд дээр очиж, ГЗ болон ТУЗ-ийн дарга нартай уулзалт хийх ажлыг зохион байгууллаа.

2009

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

2009

Урлагийн Зөвлөлөөс зохин байгуулсан семинарт оролцож, Компанийн Засаглалын талаар лекц уншив.

2009

Гишүүнчлэлийн гэрчилгээ болон талархлын гэрчилгээг хийлгэв.

2009

ОУСК-тай хамтран их дээд сургуулиудын захирлуудтай үдийн зоог барих уулзалт зохион байгуулж, компанийн засаглалын хичээлийг сургуулиудын хөтөлбөрт оруулах талаарх хэлэлцэв. Уулзалтанд ЭЗБӨЧТ-ийнхөн оролцов.

2010

2010.01.15

1 сарын 15-д Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой бизнес үдийн хоол зохион байгуулж, төвийнхөө гишүүн компаниудын удирдлагуудтай уулзууллаа.

2010.01.29

1 сарын 29-д ОУСК-тай хамтран “Хямралын үед ТУЗ хэрхэн ажиллах вэ” семинарыг амжилттай зохион байгуулж, Монголын тэргүүлэх компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүд, ГЗ-уудыг хамруулав.

2010

Монголын эдийн засгийн форумд оролцож компанийн засаглалын сэдвээр явуулсан панель хэлэлцүүлгийн панелиар ажиллав.

2010

Их дээд сургуулиудын удирдлагын хүрээнд тэдний сургалтын хөтөлбөрт компанийн засаглалын хичээл оруулах зорилготой уулзалтыг зохион байгуулав. Хамрагдсан сургууль: МУИС-ийн ЭЗС, СЭЗДС, Удирдлагын Академи, ХҮДС, ТИС-ийн КТМС, Хүмүүнлэгийн ИС, Мандах ДС, Отгонтэнгэр ДС

2010

ОУСК-ийн Гэр бүлийн бизнес дэх компанийн засаглал номын орчуулгыг хянан толилуулж гаргасан

2010

ОУСК-ийн туршлагад үндэслэн “Бүтээлч ТУЗ” нэртэй гарын авлагыг компанийн удирдах ажилтны хэрэгцээнд зориулж хэвлэн гаргав.

2010

Компанийн Засаглалын 3-р форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, Форумд гадаад дотоодын нийт 250 төлөөлөгч оролцсон.

2010

Компанийн Засаглалын Үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт орж Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн хороо, СЗХ-той хамтран хөтөлбөрийн төсөл боловсрууллаа.

2010

Банкны хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж КЗХТ-өөс банкны ТУЗ-ийн үйл ажиллагааны хүрээ, ТУЗ-ийн гишүүний үүрэг хариуцлага, тавигдах шаардлагыг өргөжүүлсэн санал оруулж батлуулав.

2010

Банкны шинэ хуулийн дагуу хараат бус захирлуудад тавигдах шаардлагын дагуу зохих сургалтад хамрагдсан байна гэсэн журмын заалтыг санаачилж батлуулав.

2010

КЗХТөвийн ерөнхий нарийн бичгийн даргын санаачилга, ОУСК-ийн санхүүжилтийн тусламжтайгаар “Компанийн Засаглал” номыг хэвлэж гаргав.

2011

2011

Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт болон бусад сургалтуудыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулав.

2011

КЗХТ нь BPI-тай хамтран сэтгүүл, хэвлэлийнхэнд зориулсан компанийн засаглалын мэдлэг олгох сургалт зохион байгуулав.

2011.09

СЭЗДС-ийн MBA хөтөлбөрт 2011 оны 9 сараас “Компанийн засаглал” хичээл орж эхэлсэн.

2011.09

КЗХТөв GIZ-тай хамтран “CSR and Sustainable Economic Development” Бага хурал 9 сард зохион байгуулж, Бага хуралд 150 гаруй төлөөлөгч оролцов.

2011

Компанийн Засаглалын 4-р форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, Форумд гадаад дотоодын нийт 170 гаруй төлөөлөгч оролцсон.

2011

ОУСК ба СЗХороотой хамтран “Компанийн шинэчлэн батлагдсан хууль ба компанийн засаглал” бага хурлыг зохион байгуулав.

2011

Монголын эдийн засгийн форумд Компанийн засаглалын хэсгийн хэлэлцүүлэгийг удирдаж оролцсон.

2011

CSIA-ний анхны хуралд оролцож гишүүнээр элссэн ба OECD-ийн Азийн бүсийн дугуй ширээний ярилцлаганд оролцож илтгэл тавьсан.

2012

2012

Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт болон бусад сургалтуудаа төлөвлөгөөний дагуу зохион байгуулав.

2012.11.30

CGDC нь IFC болон Санхүүгийн Зохицуулах хороотой хамтран “Компанийн шинэчлэн батлагдсан хууль ба Компанийн засаглал” сэдэвт бага хурлыг 2011 оны 11 сарын 30-д зохион байгуулав. Бага хуралд бизнесийн эрхзүйчид, хуульчид, ТУЗ-ийн гишүүд, захирлууд болон засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллагуудын удирдлагууд гээд нийт 160 гаруй төлөөлөгчид оролцов.

2012.03.20

Компанийн тухай хуулийн хэлэлцүүлгийг IFC-тай хамтран 2012 оны 2 сарын 2-нд болон 2012 оны 03 сарын 20-нд мэргэжлийн хуульчид, бизнесийн эрхзүйчдийн хүрээнд дугуй ширээний хэлэлцүүлэг хэлбэрээр дахин 2 удаа зохион байгуулав.

2012.10.09

КЗХТ, ОУСК, СЗХ, МХБиржтэй хамтран “Монголын компанийн засаглал: Боломжууд ба тулгарч буй бэрхшээлүүд” сэдэвт хэлэлцүүлэг семинарыг 2012 оны 10 сарын 9-ний өдөр зохион байгуулав.

2012

Компанийн Засаглалын 5-р форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан, Форумд гадаад дотоодын нийт 200 гаруй төлөөлөгч оролцсон.

2013

2013

Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт болон бусад сургалтуудаа төлөвлөгөөний дагуу зохион байгуулав.

2013

КЗХТ нь Азийн Хөгжлийн Банктай хамтран Банкны захирлуудад болон хянан шалгагч нарт зориулсан Компанийн засаглалын сургалтыг 2 удаа зохион байгуулав.

2013

Германы хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Компанийн нийгмийн хариуцлагын сургагч багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулсан.

2013

Компанийн Засаглалын 6-р форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, Форумд гадаад дотоодын нийт 200 гаруй төлөөлөгч оролцсон.

2013

Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн тайлангийн хурал, Компанийн засаглалын кодексийн хурал 11 сард болсон.

2013.11.21

ОУСК, Санхүүгийн Зохицуулах Хороо, Компанийн Засаглалын Хөгжлийн Төв хамтран Монголын Хөрөнгийн Биржийн Топ 20 компанийн Засаглалын Үнэлгээний Тайлангийн хэвлэлийн бага хурал 11 сарын 21-нд болов.

2014

2014

Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт болон бусад сургалтуудаа төлөвлөгөөний дагуу зохион байгуулав.

2014

КЗХТ нь Азийн Хөгжлийн Банктай хамтран Банкны захирлуудад зориулсан Компанийн засаглалын сургалт зохион байгуулав.

2014

Эрсдлийн засаглал-Эдийн засгийн болон Компанийн түвшний хямралын үе дэхь удирдлагын хариу үйлдэл сэдэвт семинарыг зохион байгуулав.

2014

Компанийн Засаглалын 7-р форумыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, Форумд гадаад дотоодын нийт 100 гаруй төлөөлөгч оролцов.