ТАЙЛАГНАЛ БА ИЛ ТОД БАЙДАЛ

Компанийн Засаглалын Хөгжлийн Төв болон Олон Улсын Санхүүгийн Корпораци хамтран Монголын Компанийн Засаглалын Чуулганыг 8 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Чуулган 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо, Бэст Вестерн Зочид Буудалд болно. Монголын засгийн газрын агентлагуудын удирдлагууд, бодлого боловсруулагчид, төрийн болон хувьцаат компанийн захирал, ТУЗ-ийн гишүүд, олон улсын байгууллагын төлөөллүүд, хэвлэл мэдээллийн төлөөллүүд Чуулганд оролцоно.

Чуулганы зорилго:

  • “Жилийн тайлангийн олон улсын стандарт”-төслийг танилцуулах;
  • Тайлагнал, компанийн жилийн тайлангийн ил тод байдлын олон улсын стандартын ашиг тус, тулгамдсан хэрэгцээ, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, нутагшуулахад тулгарах бэрхшээл, саадыг хэрхэн даван туулах талаар бодлого боловсруулагчид, засгийн газрын агентлагын удирдлагууд, төслийг хэрэгжүүлэгч түнш байгууллагууд, компанийн удирдлагууд санал бодлоо солилцон, хэлэлцэх, шийдэл боловсруулах

Хэлэлцэх гол асуудлууд:

  • Жилийн тайлангийн олон улсын Тэргүүн Туршлагыг Монголын компаниудад нэвтрүүлэхийн ач холбогдол, тулгамдсан хэрэгцээ
  • Дотоодын болон гадаадын хөрөнгийн биржүүд дээр гарсан компаниудын туршлага
  • Хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигчдийг хамгаалсан тогтолцоог бүрдүүлэх
  • “Жилийн тайлангийн олон улсын стандарт” төслийн танилцуулга.

Форумын илтгэлийн материалууд