Бүх гишүүдийн хурал

Компанийн засаглалын хөгжлийн төвийн бүх гишүүдийн анхдугаар хурал боллоо
Компанийн Засаглалын хөгжлийн Төвийн бүх гишүүдийн хурал 2009 оны 04 дүгээр сарын 22-нд Хаан банкны төв байрны хурлын танхимд боллоо. Бүх гишүүдийн хурлаар Төвийн дүрмийг бүх гишүүдээр хэлэлцүүлэн батлуулах, ТУЗ-ийн гишүүдийг сонгох, Нарийн бичгийн даргыг сонгох, концепц, бизнес төлөвлөгөөг хэлэлцэх зэрэг асуудлууд авч хэлэлцлээ. Хуралд КЗХТ-ийн ТУЗ-ийн гишүүд болон бүх гишүүд хүрэлцэн ирж идэвхтэй оролцлоо.

Компанийн засаглалын хөгжлийн төвийн бүх гишүүдийн хурал боллоо
Компанийн Засаглалын хөгжлийн Төвийн бүх гишүүдийн хурал 2013 оны 01 дүгээр сарын 29-нд Corporate зочид буудлын хурлын танхимд боллоо. Бүх гишүүдийн хурлаар Төвийн үйл ажиллагааны тайлан, цаашдын чиглэл, Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох, КЗХТ-ийн дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн ба компанийн засаглалын зарим асуудлаар удирдах зөвлөл болон Олон улсын санхүүгийн байгууллагын товч илтгэлийг сонслоо. Хуралд КЗХТөвийн ТУЗ-ийн гишүүд болон бүх гишүүд /гишүүн байгууллагууд, хувь гишүүд/ хүрэлцэн ирж идэвхтэй оролцлоо.

КЗХТөвийн УЗ-ийн гишүүнээр

  1. Д. Батжаргал (3 жил) – 100%
  2. Б. Даажамба (3 жил) – 92%
  3. Э. Оюунбилэг (2 жил) – 96%
  4. Б. Байлыхүү (2 жил) – 96%
  5. Г. Ганболд (2 жил) – 92%
  6. Д. Ашидмаа (1 жил) – 78%
  7. Д. Нармандах (1 жил) – 89%
  8. Ц. Эрдэнэбилэг (1 жил) – 96% -ийн саналаар сонголоо.

Мөн КЗХТөвийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай саналыг 92%-ийн саналаар дэмжиж баталлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бусад мэдээлэл