ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарт мэргэжлийн мэдлэг, ойлголтуудыг цогцоор нь олгох, улмаар мэргэжлийн ур чадварууд, хувийн шинж чанаруудыг тасралтгүй хөгжүүлэх, ажил үүрэг, эрх мэдлээ тодорхойлж, засаглалын тогтолцоонд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд нь туслах зорилго бүхий тусгайлсан, нарийн мэргэшлийн сургалт юм.
Сургалтыг Олон Улсын Санхүүгийн Корпорацийн /ОУСК/ Компанийн засаглал болон ТУЗ-ийн НБД нарын сургалтанд сууж, олон улсын багшлах эрх авсан эксперт багш нар өөрсдийн ТУЗ-д ажилласан туршлага болон сургалтанд оролцож буй НБД нарын туршлага, тулгамдсан асуудлууд, олон улсын зарчим, кейс дээр хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар хөтлөн явуулах учраас энэ сургалтаас олж авсан мэдлэгээ та ажил дээрээ шууд хэрэгжүүлж эхлэх боломжтой.
Дотоод хяналтын тогтолцоо. Компанийн дотоод хяналтын үр дүнтэй тогтолцоо, үүнд эрсдэлийн удирдлага, комплаенс, дотоод аудитын функцууд тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, ТУЗ-тэй харилцах харилцаа
Компанийн ТУЗ-ийн НБД-аар одоо ажиллаж байгаа болон өмнө ажиллаж байсан мэргэжлийн ажилтан
ТУЗ-ийн НБД-н ажлын 3 гол онцлог нь: ТУЗ-ийн гишүүд болон гүйцэтгэх удирдлагыг холбогч гүүр ТУЗ-ийн НБД дипломын сургалтын үр дүн: Өөрийгөө ямар чухал албан тушаалтай хүн бэ гэдгээ мэдэж авсан даа
ТУЗ-ийн НБД-н ажлын 3 гол онцлог нь: Мэдрэмжтэй, Стартегич, Засаглалын мэргэжилтэн ТУЗ-ийн НБД дипломын сургалтын үр дүн: Компанийн Засаглалын үндсэн ойлголт тэр дундаа Засаглах үүрэг ТУЗ-н НБД-үүрэг оролцоогоор дамжуулан Засаглал ач холбогдол, үндсэн үүргийн талаар ач холбогдол, үр дүн, нөхцөл байдал зэрэг ойлголтууд авлаа. Мөн цаашид би өөрөө Засаглалын үндсэн ойлголтыг зөвлөх үйлчилгээгээр дамжуулан бусад бизнес эрхлэгчдэд түгээх чадамжтай болсон.
ТУЗ-ийн НБД-н ажлын 3 гол онцлог нь: итгэл даасан, харилцааны чадвартай албан тушаалтан ТУЗ-ийн НБД дипломын сургалтын үр дүн: Компанийн дртоод хяналтын тогтолцоог хэрхэн түвшин түвшинд хэрэгжүүлэх тухай хичээл их миний хувьд ач холбогдолтой санагдсан мөн нэтворкоо тэлэх боломж олгосон.
ТУЗ-ийн НБД-н ажлын 3 гол онцлог нь: ТУЗ болон компанийг холбох гүүр ТУЗ-ийн НБД дипломын сургалтын үр дүн: Компанийн нийгмийн хариуцлагын ойлголт чиг хандлагын талаар мэдлэг мэдээллийг авсан
ТУЗ-ийн НБД-н ажлын 3 гол онцлог нь: Хариуцлагатай, итгэл даасан, холбогч гүүр ТУЗ-ийн НБД дипломын сургалтын үр дүн: ТУЗ-ийн гишүүд үүрэг хариуцлага мэдэж, компани болон ТУЗ-н хооронд зөрчил гаргуулахгүй тулд нэгдсэн нэг ойлголтыг өгч холбож байх.
ТУЗ-ийн НБД-н ажлын 3 гол онцлог нь: Хөтлөн чиглүүлэгч, тэнцвэрт байдлыг хангагч, шаардлашатай өөрчлалтийг гүйцэтгэгч. ТУЗ-ийн НБД дипломын сургалтын үр дүн: Компанийн нийгмийн хариуцлагын ойлголт чиг хандлагын талаар мэдлэг мэдээллийг авсан
ТУЗ-ийн НБД-н ажлын 3 гол онцлог нь: Хариуцлага өндөртэй, Хуулийн мэдлэг их бага хэмжээгээр шаардсан, Итгэл хүлээсэн албан тушаал. ТУЗ-ийн НБД дипломын сургалтын үр дүн: Хариуцлагатай, хурдтай гэхдээ нягт нямбай байхыг шаардсан гэдгийг ойлгож авсан.
ТУЗ-ийн НБД-н ажлын 3 гол онцлог нь: Шударга, ёс зүйтэй, хариуцлагатай албан тушаалтан ТУЗ-ийн НБД дипломын сургалтын үр дүн: Компанийн засаглал
ТУЗ-ийн НБД-н ажлын 3 гол онцлог нь: ТУЗ-ийн нарийн бичгийн дарга бол Компани, ТУЗ, ГЗ-ыг холбогч капитал нь юм. ТУЗ-ийн НБД дипломын сургалтын үр дүн: ТУЗ-ийн нарийн бичгийн чиг үүрэг, роль үүнийг хэрхэн компани болон ТУЗ-д хэрэгжүүлж ажиллах талаар маш сайн ойлголттой болсон
ТУЗ-ийн НБД-н ажлын 3 гол онцлог нь: Компанийн эрх бүхий албан тушаалтан, Хуулийн нийцлийг хангагч, команийн нарийн бичиг, ТУЗ-ийн НБД дипломын сургалтын үр дүн: Олон улсын жишиг болон монголын шилдэг, жишиг ТУЗ хэрхэн ажилладаг талаар мэдлэг олж авсан. Мөн эдгээртэй өөрийн компани, өөрийн ажлыг харьцуулах, цаашид юун дээр хэрхэн анхаарах, хэнд хандаж, хаанаас тусламж авах ёстой талаар мэдээлэл авч, хэнээс ч асуугаад мэддэггүй асуултынхаа хариуг олж авсан байдаг.
ТУЗ-ийн НБД-н ажлын 3 гол онцлог нь: ТУЗ, ГЗ, ХЭ-ийг холбох гүүр ТУЗ-ийн НБД дипломын сургалтын үр дүн: Нээлттэй ХК-д ажилд ороод удаагүй байхдаа сургалтад суусан тул ихэнх хичээл нь миний хувьд цоо шинэ, чухал мэдлэг мэдээллүүд байсны зэрэгцээ ХЭ-ийн хурлын хичээл хамгийн чухал нь байсан.