“Сайн засаглал бол Монголын ирээдүйн хөгжлийн түлхүүр” сэдэвт хэлэлцүүлэг

Компанийн Засаглалын Хөгжлийн Төв, ОУСК, Германы Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага урилгаар Германы Лейпцигийн Удирдлагын Сургуулийн Хүндэт профессор Кристиан Штренгер “Сайн засаглал бол Монголын ирээдүйн хөгжлийн түлхүүр” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын асуултанд хариулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү хэлэлцүүлэгт компаниудын ТУЗ-ийн гишүүд, ТУЗ-ийн Нарийн Бичгийн дарга нар, Компанийн засаглалаар мэргэшсэн магистерын хөтөлбөрийн оюутнууд оролцож, мэргэжлийн чиглэлээр санал бодол, туршлага солилцсон, үр өгөөжтэй хэлэлцүүлэг хийлээ. Төрийн зохицуулагч агентлагуудын чадавх, улс төрийн манлайлал, компаниудын хариуцлага, идэвх санаачлага, ТУЗ-ийн мэргэшсэн ур чадвар, удирдлагууд болон ТУЗ-ийн гишүүдийн боловсрол, хараат бус байдлыг хөгжүүлснээр зөв зохистой ажилладаг систем тогтолцоог бий болгож болох арга замууд, гарцуудын талаар профессор Штренгер өөрийн туршлага дээр үндэслэн зөвлөгөө санал хэллээ.

Christian Strenger, профессор

Кристиан Стрэнгэр нь Лайпцигийн Удирдлагын сургуулийн Хүндэт профессор, "Компанийн засаглалын төв"-ийн Эрдмийн зөвлөлийн захирал түүнчлэн “Хөрөнгө, Баялгийн Удирдлагын Хөрөнгө Оруулалт” ХХК (Франфурт)-ийн хяналтын ТУЗ-ийн гишүүн, “Ти Юү Ай Эй Жи (Хановер) ба Германы сан (Нью Йорк)”-ийн ТУЗ-ийн дарга юм.Олон улсын хэмжээнд профессор Кристиан Стрэнгэр нь Олон Улсын Санхүүгийн Корпорацийн харьяа (Weltbank) Дэлхийн Компанийн засаглалын группын "Хувийн хэвшлийн зөвлөх групп" -ийн орлогч дарга юм. Тэрээр 2005, 2006 онуудад "Олон Улсын Компанийн Засаглалын Сүлжээ"(ICGN)-ний гишүүн бөгөөд даргын ажлыг хийж байсан.Түүний компанийн сайн засаглалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөрийг үнэлж 2014 онд "Олон Улсын Компанийн Засаглалын Сүлжээ"(ICGN)-нээс “Насан туршийн ололт, амжилт” шагналыг олгосон байна. 2014 оноос “Олон Улсын Нэгдсэн Тайлагналын Зөвлөл” (IIRC)-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд “Хөрөнгө, Баялгийн Удирдлагын Хөрөнгө Оруулалт” ХХК-аас эрхлэн гаргадаг сэтгүүлд компанийн засаглалын сэдвээр өгүүлэг, хэлэлцүүлэгийг тогтмол нийтлүүлдэг.

  1. CGDC, IFC-тай хамтран их дээд сургуулиудын захирлуудтай үдийн зоог барих уулзалт зохион байгуулж, компанийн засаглалын хичээлийг сургуулиудын хөтөлбөрт оруулах талаарх хэлэлцэв. Уулзалтанд ЭЗБӨЧТ-ийнхөн оролцов.
  2. IFC-тай хамтран “Хямралын үед ТУЗ хэрхэн ажиллах вэ” семинарыг амжилттай зохион байгуулж, Монголын тэргүүлэх компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүд, ГЗ-ууд оролцлоо. Сургалтыг Профессор Ульрих Штайгер, Доктор Кристоф Недопил хөтлөн явуулав.
  3. CGDC, BPI-тай хамтран Монголын сэтгүүлчид, хэвлэлийнхэнд зориулсан Компанийн засаглалын мэдлэг олгох сургалт 2 удаа амжилттай зохион байгуулав. Сургалтыг USAID-н төслийн зөвлөх Demir Yener (Ph.D) хөтлөн явуулав.
  4. CGDC нь IFC болон Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран “Компанийн шинэчлэн батлагдсан хууль ба Компанийн засаглал” сэдэвт бага хурлыг 2011.11.30-д зохион байгуулав. Бага хурлыг Хуан Карлос Фернандес хөтлөн явуулав.
  5. IFC-тай хамтран “Гэр бүлийн бизнесийн засаглал” сургалтыг амжилттай зохион байгуулав. Сургалтыг Хонконг дахь Эдийн засаг, санхүүгийн дээд сургуулийн захирал Жозеф Фэн (Ph.D), ОЕСD-ийн компанийн асуудал эрхэлсэн бодлогын ахлах шинжээч ноён Даниел Блюм нар хөтлөн явуулж, Азийн орнуудын Гэр бүлийн бизнесийн засаглалын талаар хийсэн судалгаагаа танилцуулав.
  6. CGDC нь компанийн ТУЗ-ийн гишүүн удирдах ажилтнуудад зориулсан Компанийн засаглал ба ТУЗ-ийн аудитын чиг үүрэг сэдэвт 2 өдрийн дээд түвшний сургалт, семинарыг зохион байгуулсан. Сургалтыг олон улсад нэрд гарсан компанийн засаглалын мэргэжилтэн,  Их Британийн Менежмент Аудит компанийн захирал Профессор Эндрю Д. Чамбэрс, Олон Улсын Санхүүгийн Мэргэшсэн Шинжээчдийн Институцийн захирал Чарлиз Янг болон Олон Улсын мэргэшсэн Нягтлан Бодогчдын Нийгэмлэгийн сургагч Балбийр Мангат нар хөтлөн явуулав.
  7. CGDC нь 2012 онд USAID BPI төсөлтэй хамтран Компанийн Засаглалын Өөрийн Үнэлгээний Хэрэгслийг боловсруулан гаргалаа. Энэхүү онлайн хэрэгслийн тусламжтайгаар та компанийн засаглалыг үнэлэх 100 асуултанд хариулснаар өөрийн компанийн жишээн дээр засаглалын түвшингээ тодорхойлж, тулгараад байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаарх анхны санал зөвлөмжүүдийг авах боломжтой юм.
  8. CGDC нь IFC-тай хамтран компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарын 3 өдрийн сургалтыг 2010 оны 3 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулав. Сургалтыг ОУСК-ийн урилгаар ирж буй Украин дахь Олон Улсын Бизнесийн Институтын (ОУБИ) Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн захирал Александр Окунев хөтлөн явуулав. Ноён Александр Окунев нь компанийн засаглалын чиглэлээр олон улсын санхүүгийн корпорацид зөвлөх хийж байсан олон жилийн туршлагатайн зэрэгцээ “Олон улсын компанийн засаглалын гарын авлага” зэрэг 60 гаруй бүтээл туурвисан
  9. GCGF, IFC-тай хамтран Сургагч багш нарын “Компанийн Засаглалын хичээлийг хэрхэн боловсруулж явуулах”сургалтыг амжилттай зохион байгуулав. Сургалтыг ОУСК-ийн Зүүн Европ, Төв Азийн компанийн засаглал хариуцсан мэргэжилтэн хатагтай Владислав Рябота хөтлөн явуулав. Хатагтай Рябота нь докторын зэрэгтэй, компанийн засаглалын чиглэлээр 15 жил ажилласан тэргүүлэх сургагч бөгөөд Украйн дахь Бизнесийн Сургуулийн профессор юм.
  10. IFC, Санхүүгийн Зохицуулах Хороо, Компанийн Засаглалын Хөгжлийн Төв хамтран Монголын Хөрөнгийн Биржийн Топ 20 компанийн Засаглалын Үнэлгээний Тайлангийн Хэвлэлийн бага хурлыг 2013 оны 11 сарын 21-нд Кемпинский Хаан Палас зочид буудалд зохион байгууллаа.
    Үнэлгээний багт: Anne Molyneux (Ph.D, Олон улсын зөвлөх), Т.Цэнд-Аюуш (Ph.D, Үндэсний зөвлөх), Anar Aliyev (Олон улсын зөвлөх), Э. Оюунбилэг (Үндэсний зөвлөх), Ж.Үнэнбат (Үндэсний зөвлөх), Д.Ганбаяр (Үндэсний зөвлөх), Ц.Золзаяа (Үндэсний зөвлөх), Б.Гэрээдэй (Үндэсний зөвлөх) нар ажиллав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Бусад мэдээлэл